Comment.mn

Н.Солонгогийн тухай Германы хэвлэлээр ингэж мэдээлжээ

Саяхан интернэт орчинд монгол хүн анх удаа Германы улс төрд өндөр албан тушаал хаших боллоо гэсэн сайхан мэдээлэл гарсан билээ. Н.Солонго гэх бүсгүй Германы улс төрд хөл тавин орж, тус улсын томоохон намын Залуучуудын холбооны тэргүүнээр сонгогдсон талаар Германы хэвлэлээр гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна. 

Меринг орон нутгийн ЦСҮ намын хойч үеэ залуу улс төрчдийн сонгууль 2017.03.25 нд боллоо. / CT /

Мерингийн болон ойр орчмын ЦСҮ намын Залуучуудын Холбооны шинэ нүүр царайгаар Солонго Тремл тодорлоо. ЦСҮ Намын Бүлгэмийн анхны эмэгтэй даргаар тэрээр сонгогдлоо. Тремл сургуулийн шалтгаанаар дахин сонгогдоогүй ч ТУЗ-н гишүүнээр үлдэж байгаа , өмнөх 2 жилд Намы Залуучуудын Холбооны даргын албыг хашиж байсан Штефан Гиглхорны байр суурийг залгамжлан авсан юм. ЦСҮ намын хойч үеийн сонгуульд маш олон залуучууд ирсэн байлаа. Анхнаасаа олон жилийн турш ЦСҮ намын Тойргийн болон Залуучуудын Холбоонд идэвхитэй ажиллаж ирсэн Солонго Тремл сонгогдон ажлын халааг залгамжлан авах нь тодорхой байлаа. Тремл түрүү жил Монгол Герман залуу улс төрчдийн солилцооны гол зохион байгуулагч байсан юм.

Ингээд Мерингийн ЦСҮ намын дарга Флориан Майэраар ахлуулсан Намын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн сонгууль болж өнгөрөв. Залуучуудын Холбооны Даргын орлогчоор Паула Шликенриедер болон Доминиk Сцсесни нар сонгогдсон ба санхүүгийн албыг Мариа Диетрих нарийн бичгийн даргаар Маурицио Карге нар тус тус сонгогдлоо. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдэд мөн өнөөг хүртэл Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч хийж ирсэн Штефан Гиглхорн, Тереза Саммер, Николас Швалдт, Максиммилиан Фишер, Томас Врба болон Максиммилиан Диетрих нар түүний багт сонгогдов. Санхүүгийн албаны шалгагч нарыг Флориан Майер болон Силвиа Браац нар үргэлжлүүлэн хийхээр боллоо. Мерингийн ойр орчмын бүх газрууд амжилттай нэгдсэн Яг одоогийн байдлаар Мерхинг, Риед болон Киссинг хотууд өөрсдийн гэсэн Залуучуудын Холбоогүй бөгөөд эдгээр хотуудын улс төрч залуус Мерингийн Залуучуудын Холбоонд нэгдсэн болно.

Ирээдүйн зорилгод хамтын ажлаараа хотын залгаа орон нутгийн өмнө зүгийг амжилттай идэвхижүүлж орон нутаг тус бүрт залуучуудын холбоотой байх зорилттой юм. Залуучуудын Холбооны нэгдсэн Тойргийн дарга Александер Баер шинэ сонгогдсон Мерингийн багийханд баяр хүргээд хамт ажиллаж ирсэн туршлагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Шинээр сонгогдсон Тремл хэлэхдээ : Ирэх хэдэн саруудад орон нутагт залуусыг илүү улс төрд сонирхолтой идэвхитэй болгох болон гишүүнээр элсүүлэх зорилготой гэдгийг дурьдаад залуустай биечлэн уулзаж олон нийтийн болон улс төрийн зохион байгуулагдах уулзалтуудаар дамжуулан мөн нүүр номын холбооны хуудсаар мэдээлэл хүргэх болно хэмээв.

Эх сурвалж : http://www.ju-schwaben.de/ov-mering/aktuelles-aus-mering/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.