Эрхийн мэргэн бүх нарыг харваж унагаж чадахгүй бол тарвага болно гэж ам гарсан. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр өөрийн “Twitter” хуудсаараа “Бензиний үнэ нэгдүгээр сарын 1-нээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрэхгүй ажлаа өгнө” гэж ам гарлаа.
Харин хууль шударга ёс ярьдаг О.Магнай төрд ажилладаггүй найзуудаа төрд ажилладаг гэж хэлээд ногоон паспорт аваад өгсөн гэнэ. Түүний энэ ганц үйлдлээр хариуцлага хүлээх нь тодорхой юм. Үүнээс гадна нэлээд олон “но”-той асуудлаас болоод О.Магнай ажлаасаа гарах арга зам хайж байгаа гэж зарим эх сурвалжууд түүнийг сэжиглэж байгаа.
Тиймдээ ч сүүлийн үед ихээхэн амбиц хөөн элдэв мэдэгдэл, жиргээ хийж буй түүнийг МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр “Хандыг нь хага дарах Шадар сайдтай болсон болохоор хавчсан сүүлээ шатахууны үнэрээр халхалж энэ тэр” гэж бичихэд хариуд нь О.Магнай “Чиний Шадар сайд нохойн баас” хэмээн жиргэв.
Харин энэ жиргээг уншсан У.Хүрэлсүх “О.Магнай нохойн баас яахав. Харин чи энэ баасаа цэвэрлээрэй″ гэж баримт үзүүлсэн байна. Үүнийг харсан Магнай ч элдэв тайлбар бичилгүй таг болсон байна.
Эх сурвалж: www.dorgio.mn