Ч.Ундрал хэмээх бүсгүй анх Ийгл телевизэд нэвтрүүлэгчээр орж байсан цаг саяхан. Үүний дараа тэрбээр Херо энтертайментийн баатартай нэг гэрт орж, хөөрхөн хүүгийн эцэг, эх болсон.
Түүнчлэн найз Өөдөөтэй хамт дуу дуулж бараг л Оросын Тату хамтлаг шиг байсан. Тэгээд болоогүй өөрийн экс нөхрийн бүтээсэн хэд хэдэн кинонд дүр бүтээсэн гээд яриад байвал их л амжилттай явсан бүсгүй. Гэтэл тэдний амьдрал дардан байсангүй, гэр бүл хоёр тийш болж тус тусын амьдралаа хөөсөн.
Ундралын гэр бүлийн салалтын гол шалтгаан нь П.Анужин гэж олон ч хүн ярьсан түүнчлэн тэдний хоорондоо хэрэлдэж буй бичлэг ч 2016 оны сонгуулийн үеэр интернэт орчинд тарж, Баатар найруулагч болон Ундрал нар салсан шалтгаан ч бараг тодорхой болсон гэхэд болно.
Тэгвэл Ундрал өөрийн фэйсбуук хуудаснаа өнгөрсөн амьдралаа нэг ийм байдлаар л дүгнэжээ.
“Ха ха бүх зүйл хоосон чанарынх нээрээ л бүх зүйл төсөөлөгдөх аргагүй өөр, амьдралд маань 2 ын 2 охинтой нөхөртэй авгай гарч ирж амьдралыг минь самарчаад ахиад Минт гэдэг барны эзэн Нандинзүрхын амьдралыг самарч хүүхэд гаргаад юу ч болоогүй юм шиг жүжиглэж явахыг амьдрал гэдэг юм шүү дээ” хэмээн тэрбээр сэтгэлээ уудалсан байна.