Comment.mn

“Корпорайт” зочид буудлын пасат нурж, олон хүнийг сандаргалаа

Монгол хүн амьд явах баталгаагүй болжээ. Тодруулбал, дөнгөж сая Баянгол дүүрэг Баянгол зочид буудлын ард баригдаж буй Корпорайт зочид буудлын гаднах пасат нурж тэр хавиар явж байсан олон хүнийг сандаргажээ.

Тухайн газарт явж байсан хүмүүсийн ярьж байгаагаар гэнэтхэн их дуу чимээ гарч барилгаас их хэмжээний пассат нурсан гэдгийг  хэлж байна.

Харин азаар дор нь хүн байгаагүй аж. Баригдаж дуусаагүй уг барилга энэ хаврын бороо шорооноос өмнө ийнхүү чанараа таниулж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд энэ мэт чанаргүй барилгаас болж эрдэнэт хүний амь эрсдэж байсныг санаж буй бизээ.  Гаднаа ганган тансаг баригдаж байгаа уг барилга барилгынхаа чанарт анхаарахгүй бол өнгөрсөн гашуун түүх давтагдах вий.

Сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх мэдээг хүргэлээ.

Эх сурвалж: Fact.mn

82318230

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.