Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж магадгүй гэгдэж буй Б.Жаргалсайхан улстөрчид болоод Тавантолгойн асуудлаар, мөн Эрдэнэтийн талаар ихэд сонирхолтой зүйлийг өгүүлжээ.
Тэрбээр “Тэр үед Тавантолгойн лицензийг Сү.Батболд авчихсан байсан. Н.Энхбаяр надыг их шахаж байсан л даа, чи Сү.Батболдоос энэ лицензийг хурааж ав гэж. Н.Энхбаярын цаана оросууд байсан. Тэд нь Монголд сан байгуулъя, Н.Энхбаяртай нийлээд хэдүүлээ Тавантолгойг булиа бизнес болгоё гэж. Надад юу ч өгнө гэж амлаагүй. Сү.Батболд бол С.Баярыг уруу татаад ер нь Н.Энхбаярыг цөлчихье өө. Хэдүүлхнээ Тавантолгойг сайхан эргэлтэд оруулъя л гэж байсан юм. Энэ юмыг хийхэд Н.Энхбаяр садаа болж байсан. Н.Энхбаяр чинь бас шуналтай л даа. Бас том хэсгийг нь авчих гээд байдаг, хүнд юм үлдээхгүй. Тэгэнгүүт Н.Энхбаярыг санаатай сонгуульд нь унагадаг юм байгаа биз дээ” гэжээ.
За харин Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар хэлэхдээ “Яагаад заавал “Үлмэдэх ба түүний нөхөд” гэдэг шиг мангар бацаан тэр Эрдэнэтийн 49 хувийг авах ёстой юм. Жирийн хүнд бол хэзээ ч бүтэшгүй зүйл, мөрөөдөл. Үүнийг хэн хийж чадах вэ гэвэл манай дарга нар. Дарга нар дэмий юм хийх юм даа, зүгээр л тэр Эрдэнэтийн 49 хувийг улсад нь буцаагаад өгчих. Манай ганц саалийн үнээ шүү дээ зайлуул. ХХБ-наас та очоод зээл гуйгаад үз дээ, 100 сая төгрөг. Нөхөртэйгөө, хүүхдээ, бүгдийг нь барьцаанд тавина шдээ. Байшин саваа бүгдийг нь барьцаанд тавьж байгаад л дахиад гурван сар тэр зээлийг танд өгөх үү үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Тэгж байхад тэнд нэг мангар бацаан компани байгуулангуут 400 сая доллар зээлээд “за Эрдэнэтийг авчих” гээд явуулдаг бол худлаа.” хэмээн хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн