Comment.mn

Плейбойн модель бүсгүйг оросын тагнуулч гэж сэжиглэж АНУ-д саатуулжээ.

Твиттерт 1,9 сая дагагч, инстаграмд таван сая орчим дагагчтай цахим сүлжээ идэвхитэй хэрэглэгч Викториа Боня бүсгүйг АНУ-ын Лос Анжелос хотын нисэх буудалд оросын тагнуулч хэмээн сэжиглэж саатуулжээ.

Плейбой сэтгүүлийн моделиор ажиллаж байсан Викториа бүсгүйг тээшээ шалгуулж байхад нь саатуулсан бөгөөд оросын ерөнхийлөгч Владимир Путинтай ямар холбоотой болох, тагнуулын газрын талаар асууж эхэлсэн гэнэ. Бүсгүй анхандаа өөрөөр нь тоглож байна гэж бодож байсан ч гурав дахь удаагаа байцаагчийн зүгээс тун нухацтайгаар асуултуудаа давтан асуухад нь хэрэг бишдэж байгааг ойлгожээ.

“Дом” реалити шоугаар олны танил болсон 37 настай модель бүсгүй өөрийн цахим хаяг зэргийг албаныханд үзүүлж энгийн нэгэн иргэн мөн болохоо мэдэгдсэн байна.

Викториа Боня Монако улсаас гаралтай бөгөөд 16 настайдаа “од” болохоор Москвад хөл тавьсан аж. Тэрбээр “Дом-2” реалити шоугаар олны танил болсон байна. Плейбойн модель бүсгүйг тагнуулч хэмээн саатуулсан байцаагч нарыг олон нийтийн зүгээс “сайхан бүсгүйтэй хэсэг хором ч гэсэн хамт байхын тулд худал шалтаг зохиосон” зэргээр хошигнон ярилцжээ.

 

 

 

Эх Сурвалж: www.zone.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.