Comment.mn

Энхийг сахиулагчид олон хүний амь аварчээ.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаас бүрдсэн мотобуудлагын батальоны VI ээлж Өмнөд Судан улсад үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Өнгөрсөн сарын 24-нд UNMISS ажиллагаанд оролцож буй манай энхийг сахиулагчдын хариуцлагын бүс дэх дүрвэгсдийн хуаранд гал гарчээ.

Цэргийн багийнхны хариуцаж буй дөрөвдүгээр секторт тус улсын дотоодын дүрвэгсэд амьдардаг бөгөөд түүний зургадугаар блокт нь гал гарсан аж. Тэр дагуу дэслэгч Б.Энхбаяр захирагчтай батальоны гал унтраах орон тооны бус салаа түргэн шуурхай ажиллаж, газар аваад байсан галыг цааш даамжруулалгүй унтраасан байна.

Дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 мянга гаруй хүн байгаа бөгөөд гал гарсан тухайн хэсэгт 100 гаруй айл, өрх амьдарч байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.