Comment.mn

Б.Обама утасны яриа чагнасан эсэхийг шалгахыг Конгрессоос хүсчээ.

 

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгч асан Барак Обама өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, Дональд Трампын утасны яриаг чагнасан эсэхийг шалгахыг Конгрессоос хүссэн гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер ням гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ тухай мэдээлсэн байна.

Д.Трамп бямба гарагт ямар нэгэн нотлох баримт дурдалгүйгээр твиттер хуудсандаа “Б.Обамагийн засаг захиргааныхан сонгуулийн кампанит ажлын үеэр Нью-Йорк хот дахь “Trump Tower” барилгад миний утасны яриаг чагнах төхөөрөмж суурилуулсан байсан” гэж бичсэн юм.

Харин Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч тухайн өдөр “Д.Трампын мэдэгдэл худал. Ерөнхийлөгч Б.Обама хэн нэгнийг тагнахыг хэнд ч үүрэг болгож байгаагүй” гэж мэдэгдсэн билээ.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын сонгуулийн штабынхан Оросын талтай харилцаж байсан гэх мэдээллийг мөрдөн шалгах ажил АНУ-д явагдаж байгаа  юм.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын талтай харилцаж, сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж Бүгд Найрамдах намынхныг буруушааж байгааг зогсоохын тулд Д.Трамп өмнөх засаг захиргаанд бурууг тохохыг оролдож байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Эх сурвалж: Монцамэ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.