Сүүлийн үед цахим орчинд “Жи Тайм” гэх компаний талаар худал, үнэн нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл цацагдсан билээ.
Албан ёсны баттай эх сурвалжийн мэдээлснээр тус компаний Монгол дахь салбарын захирал Ж.Маратыг хил даван зугтах гэж байхад нь найман хүний хамт саатуулсан, тэдний дансанд зургаан тэрбум төгрөг байсан гэдэг нь худлаа мэдээлэл гэнэ. Түүнийг саатуулаад байгаа нь үнэн боловч түүнийг баривчлах үеэр биед нь өдөр тутамдаа зарцуулж байсан гэх 80 мянган төгрөг л байжээ.
Түүнчлэн компанийн дансан дахь мөнгөө казахстан руу шилжүүлсэн гэдэг нь худлаа бөгөөд одоогоор Монголын банкинд хадгалагдаж буй зургаа орчим тэрбум төгрөг битүүмжлэгдсэн байгаа гэнэ.
Одоогоор Монголд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төв компаниас нь мэдэгдэл гаргаж, үүссэн асуудлыг үнэн зөв шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.