Comment.mn

ММСЗУХ-ны Говь-Алтай аймаг дахь салбар байгуулагдлаа

Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын анхдугаар зөвлөгөөн 12 дугаар сарын 23-нд Алтай хотын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн ИТХ-ын Дарга Т.Ганзориг, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Алтай хотын захирагч Есөнбулаг сумын засаг дарга Ш.Дагва нар мэндчилгээ дэвшүүлж цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ММСЗУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан залуу уяачдын холбооны танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж хурлын даргаар оролцлоо. Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн залуу уяачдын төлөөлөл 70 гаруй уяачид оролцож нээлттэй санал хураалтаар ММСЗУХ-ны Говь-Алтай аймаг дахь салбарын Тэргүүнээр Шагдарсүрэнгийн Дагва 100 хувийн саналаар сонгогдож ММСЗУХ-ны Ерөнхийлөгчийн батламжийг гардууллаа. Мөн тэргүүлэгч гишүүдээр 17 хүнийг, хяналтын зөвлөлийн гишүүнээр 3 хүнийг сонгож баталлаа. Дашрамд дурдахад ММСЗУХ-ны 2017 оны нэгдүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд 21 аймагт салбар холбоогоо байгуулах ажил тусгагдсан байгаа билээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.