Comment.mn

“Слава” будаанаас хорхой гарчээ

Өдөр бүр шахуу сурталчилж байдаг телевизийн танил бүтээгдэхүүнүүд их бий. Манайдаа л олонд танил нөхөд хэдэн төгрөгөөр рекламанд тоглож байгаа харагддаг. Ядахдаа ямар бүтээгдэхүүнд өөрийн дүрсээ үлдээж байгаагаа мэддэггүй ч юм шиг. Өдөр алгасахгүй рекламдаж байсан тухайн үедээ стандарт гэгчийг хамгийн ихээр ярьж байсан бүтээгдэхүүнүүд өнөөдөр юу болов?

197

Ард иргэдэд бүтээгдэхүүнээ таниулах, хурдхан шиг зарах, ашиг олохын тухайд бодоод байхаас биш тээвэрлэлт, савлагаа, хадгалалтандаа тэр бүр анхаарахгүй байх шиг. Цэвэр байгалийн гаралтай, тураах хүнс гэж ирээд л сурталчилж байсан ч өнөөдөр нөхцөл байдал дээр хорхой шавьж “цугласан” бүтээгдэхүүн болж. Нэгэн иргэний цахим ертөнцөд хэрэглэж заншсан бүтээгдэхүүнээсээ хорхой гарч ирэхийг хараад ийнхүү нийтэлсэн байна.

198

Харин иргэдийн сэтгэгдэл нь үүнийг баталсан мэт харагдаж байна. Слава бүтээгдэхүүнийг оруулж ирж зардаг байгууллага үүндээ анхаарах хэрэгтэй болжээ.

Мэргэжлийн хяналтын байцаагчид үүнд анхаарлаа хандуулж баяр ёслол дөхөж байгаа эдгээр өдрүүдэд худалдааны төвүүдээр муу хүнс заруулахгүй, “идүүлэхгүй” байх арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байгааг иргэд ийнхүү харуулж байна.

Б.Цацралт

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.