Comment.mn

Ирэх онд хувьчлах газруудын эзэн нь тодорхой болсон уу

МАН-ынхан ирэх онд зарим төрийн өмчийг хувьчилж төсвөө нөхөхөөр болсон билээ. Тодруулбал,Төрийн банкыг 75 тэрбумаар, Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар, “Оргил” рашаан сувилалыг долоон тэрбумаар, Монголын цахилгаан холбоог 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилж улсын төсөвт 111.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ. Тэгвэл өнөөдөр эдгээр газруудын эзэн нь хэн байх вэ, хэнд зориулж төрийн өмчийг хувьчлах гээд байна гэх хардлага нийгэмд түгээд байна. Ямартай ч ирэх онд хувьчлах газруудын эзэн нь хэн байх вэ гэсэн бор шувуу хэрхэн нисч буй сонирхуулъя.

Төрийн банканд Г.Алтан эзэн суух уу

Төрийн банкыг Г.Алтан хувьчилж авах нь гэсэн бор шувуу хэдийнэ нисч эхэллээ. Г.Алтан “Төрийн банк”-нд эзэн сууж түүнд нь дотны найз УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь тусалж байна гэх мэдээлэл байгаа юм. Ц.Нямдорж, Г.Алтан нарын хувьд нэг нутгийн сайн найзууд аж. Ц.Нямдорж сүүлийн үед “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьж эхэлсэн нь Г.Алтангийн ашиг сонирхлыг хамгаалан, замыг нь засч өгч байгаа хэрэг гэдгийг ч хэлэх хүн байна.

Төрийн банкны нийт өмчийн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци, 25 хувийг Сангийн яам эзэмшдэг аж. Энэхүү 25 хувиа хувийнханд зарж төсөвт 75 тэрбумыг төвлөрүүлэхээр тооцсонбайна. Тус банк нь Монгол Улс даяар 540 салбар нэгжтэй. Нийт ажиллагсдын тоо нь 3800 орчим. Монголын топ таван банкны нэг. Төрөөс олгодог тэтгэвэр тэтгэмжийн 52 хувь нь Төрийн банкаар дамжуулдаг юм байна.

Монголын Хөрөнгийн биржийг хэн авах вэ

1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 22 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан Монголын хөрөнгийн бирж 100 хувь улсын өмч. Хөрөнгийн биржийн хувьчлалыг хамгийн их сонирхож байгаа хүн бол өмнө нь гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Д.Ангар аж.  Түүнийг Ч.Улааны хүн гэх нь бий. Тэрбээр 50 мянган оролцогч 100 мянган төгрөг төлөөд таван тэрбумаар худалдаж авах боломжтой гэдгээ тухайн үед ил шулуухан илэрхийлж байсан юм. Тэгвэл энэ удаа 20 тэрбумаар авах болов уу гэх эргэлзээ байгаа ч түүнийг дуудлага худалдаанд хүчээ үзэх байх гэдгийг хэлэх хүн олон байна.

“Оргил” рашаан сувилалыг “Өндөр Буян”-ынхан авч газрын хөрснөөс арчих уу

‘Оргил” рашаан сувилал нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа рашаан сувиллуудаас 100 хувь төрийн өмчит гэдгээрээ онцлогтой. Тус рашаан сувиллыг ашиггүй ажиллаж байна гэсэн үүднээс эрх баригчид хувьчлах компаниудын жагсаалтад багтаажээ. Харин тус компани нь 2012 онд 646.2 сая, 2013 онд 812.7 сая, 2014 онд 485.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Харинирэх онд тус газрыг долоон тэрбумаас эхэлж дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Тус сувилалын газраас “Өндөр Буян” компани булааж орон сууцны хороолол барих гэж байна гэсэн хэл ам нэг хэсэг гарч байсан билээ. Тэгвэл үүнийг ирэх онд болох хувьчлал үнэн гэдгийг нь нотлохыг хэн ч үгүйсгэхгүй юм.

Монголын Цахилагаан холбоог Солонгосчуудад “шахах” уу

Монголын цахилгаан холбоог хувьчилж, 7.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын “Корей Телеком” компанид худалдан авахыг санал болгож татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар болжээ.

24tsag.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.