Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа МАН болон АН-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа. Дүүргийн 41 тойрогт МАН 19, АН 16-д ялалт байгуулаад байгаа.
Үлдсэн зургаан тойрог маргаантай байгаа юм. Одоогийн байдлаар тус дүүрэгт албан ёсоор МАН ялалт байгуулаад байна. Маргаантай зургаан тойргийн нэр дэвшигчдийг эргэн мэдээлэх болно.
Б.Саран