Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын их хурлын гишүүн Д.Ганболд, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танилцлаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэсэн юм. Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн эмнэлгийн зориулалтын байр, иргэдийн тав тухтай үйлчилүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм.
Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн “Нэмэлт бүлэг”-ийн үйл ажиллагаатай 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр танилцлаа. Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 124 дүгээр цэцэрлэгт “Нэмэлт бүлэг”байгуулагдаж, ашиглалтад ороод удаагүй байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг дагалдан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нарын албаны хүмүүс ажиллалаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Чингэлтэй дүүргийн Боловсролын салбар”-ын талаар “Нэмэлт бүлэг”, “Нэг гараа-Тэгш боломж” зэрэг дүүргийн зүгээс хэрэгжүүлж буй санал, санаачлагуудын тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчдөд тодорхой танилцууллаа.
1234567