Comment.mn

Маргааш “Сонгодог хөгжим”-ийн үдэшт саатаарай

2016 оны 9-р сарын 30-нд Монгол Улсын Филармонийн концертын танхимд гайхалтай нэгэн тоглолт болох гэж байна. Энэ тоглолтонд өрнөдийн гурван хөгжмийн зохиолчын бүтээл нэгэн дор  эгшиглэнэ. Тоглолтонд C.Debussy-н 3 Nocturnes-ын 1,2-р Nocturne, M.Ravel-н яруу эгшиглэнт вальсуудын “Pavane” бие даасан симфони хөгжим, Franz Liszt-ын найраглал 3 Preludes зэрэг бүтээлүүд Монгол улсад анх удаагаа тоглогдох юм.

Эдгээр зохиолчдын гайхамшиг нь Романтизмыг Иммпресионизм руу холбож өгсөнд юм. Сонирхуулахад Иммпресионизмын үеийн уран бүтээлчид Монгол Төвөдөөр аяласан түүх байдаг юм. Дээрх бүтээлүүдэд ч Ази Европыг холбосон аялгуу, сэдэв байдаг нь ихээхэн анхаарал татдаг билээ.  Мөн эдгээр гурван зохиолч гурвуулаа гайхалтай төгөлдөр хуурч байсан юм. Түүнчлэн Симфони оркестрт өөрсдийн бүтээлүүдийг хөрвүүлж бичихэд дээрх бүтээлүүдийн гайхамшиг илүү харагдсан.

Ялангуяа М.Ravel-Г онцолмоор байна аялгууг хөгжмийн зэмсэгүүдэд яаж хуваарилахыг гайхамшигтай олж харсан хүн. Энэ зарчим нь өнөөдөр хүртэл харагддаг. Жишээ нь холливудийн киноны хөгжмийн зарчим нь 1960 он хүртэл эдгээр имм-ын бий болгосон хөгний дэвсгэр дээр явагддаг гэх мэт олныг нэрлэж болно. Хамгийн гол нь энэ бүтээл Монголын тайзнаа Монгол уран бүтээлчид тоглож байгаа нь гайхалтай. Нэмж хэлэхэд эдгээр бүтээлүүд нь дор хаяж 5 жил ахин тоглогдохгүй учир та заавал ирээрэй. Бодит тоглолтыг яаран үзээрэй.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.