Comment.mn

Ард түмний замыг яаравчлуулахыг шаардлаа

14466422_1249642248391209_1623818817_o

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ долоо хоногт өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчидтойгоо уулзалт, ярилцлага хийж байгаа аж. Иргэдийн зүгээс уулзалт бүр дээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км урт замын ажлын явц яагаад удаад байгаа талаар тайлбар хүссэн байна. Түүнчлэн өөрсдийн төлөөлөл болсон гишүүнд хүсэлт тавин өчигдөр дүүргийн удирдлагууд болон замын ажлыг гүйцэтгэгч компанийнхантай уулзалт хийсэн байна.

Энэ үеэр иргэд “АСЕМ-ын зам болохоор асуудалгүй ашиглалтад орчихдог. Ард түмний зам яагаад удаад байгаа юм бэ” хэмээн учирлаж байсан юм. Учир нь Орбит, Толгойт чиглэлд ойролцоогоор 40 гаруй мянган иргэн оршин суудаг бөгөөд тэд өглөө оройдоо ажил хичээлдээ явах гэж маш холуур гэр хороолол дундуур тойрч байгаа аж.

Уг замын ажлын төсөв нийт 14.6 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч байгууллага болох “Тотал инж ХХК” эхний ээлжинд 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах ёстой аж. Гэтэл уг мөнгө одоо хүртэл эзэндээ хүрээгүй байгаа юм байна. Харин гүйцэтгэгч байгууллага одоогийн байдлаар өөрийн хөрөнгөөр хоёр гүүр болон өмнөх замыг хуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн иргэд автобуснууд хүртэл явах нь багассан гэцгээж байв. Мөн аргаа барсан иргэд “Толгойтын замын ажлын төсвийг хурдан шийд. Цаг хугацаа алтнаас илүү үнэтэй цаана нь иргэдийн амьдрал байгаа шүү эрхэм дарга нараа. Эрх мэдэлтнүүд та бүхэн иргэд биднийг сонс” гэх мэт уриа лоозонтой жагсаж байна.

Иргэдийн зүгээс “Ажил сургуульдаа хоцрох бол дүүрч, хүний амьдралд гэнэтийн зүйл олон шүү дээ энэ замын ажлын удааширлаас болоод эмнэлгийн түргэн тусламж авч чадахгүйд хүрвэл яана. Тойруу замаас болж айлын гэр орон шатаад дуусвал яаж вэ” гэцгээж байсан юм.

14438789_1249641155057985_1683268800_o

14423629_1249642598391174_1906595645_o

14393908_1249641388391295_1012747097_o

14446243_1249642745057826_1988417845_o

14407910_1249642568391177_386846723_o

14456901_1249642608391173_741873855_o

Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.