Хүнсний үйлдвэрлэл бол ард иргэдийн гол хэрэглээний салбар бөгөөд үүнийгээ дагаад өндөр хариуцлага ирдэг. Тэгвэл манай хүнсний үйлдвэрлэлийн компаниуд төдийлөн алдаа дутагдалд анхаарлаа хандуулахгүй явсаар.
Үүний нэг жишээ ТЭСО корпораци болж байна. Тус компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд үргэлж ч чанарын шаардлага хангаагүй гомдолууд ирдэг бөгөөд энэ удаад тэдний үйлдвэрлэсэн молоко нь ихэр сахар нь ялгаран тунасан чанарын шаардлагагүй бүтээгдэхүүн болохыг гэрэл зургаар баримтжуулан харуулжээ. Тус бүтээгдэхүүний Милко брэндийнхээ сүүгээр хийдэг бололтой.
Тэгвэл “Тэсо” корпорацийн үйлдвэрлэдэг “Милко” сүүнээс өмнө нь хэд, хэдэн удаа ээдсэн тараг гарсан талаар хэрэглэгчид нь гомдоллож байна. Монголын хамгийн тослог, өтгөн сүүг үйлдвэрлэдэг хэмээн өөрсдийгөө рекламддаг “Милко” үйлдвэр энэ удаа сүүний оронд жинхэнэ утгаар нь өтгөн тараг савласан бичлэг ч тарж байсан.
Энэ мэтээр удаа дараа алдаа дутагдал гаргаж байгаа та бүхэн бүтээгдэхүүндээ анхаарал тавих цаг болжээ.