Comment.mn

“Хурд” хамтлаг сургуулийнхаа ойд зориулж тоглолтоо хийнэ

   Монголын рок попын амьд домог “Хурд” хамтлаг үргэлж бусдаас шинэ содон байж Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн юм. Тэгвэл “Хурд” хамтлагийн залуус төрөлх сургуулийнхаа 60-н жилийн ойн хүрээнд “Би төмөр замын 20-ийнх” хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон байна.

   Тоглолтонд үе үеийн “Ган зам” чуулгын уран бүтээлчид оролцох гэнэ. Тоглолт 9 дүгээр сарын 30-ны өдөр UB palace-ын концертын их танхимд 17:00 цагаас болно. “Хурд” хамтлагийн үнэнч сонсогч фенүүд болон Төмөр замын 20 дугаар сургуулийн нийт төгсөгчид та бүхнийг урьж байна.

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.