Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. Соёлын төв өргөөнд өчигдөр баярын хурал болсон бол өнөөдөр 11.40 цагт Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Уг арга хэмжээнд МАН, МАХН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид оролцох юм.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг МАН, МАХН-ынхан тусдаа зохион байгуулж байгаа ч цаг хугацааны хувьд давхацсан байна. Ю.Цэдэнбал агсны хөшөө нь Улсын драмын эрдмийн театрын дэргэд оршдог юм.
Дараа нь Сүхбаатарын талбайд 12.00 цагт Цэргийн дуу, бүжгийн чуулгын тоглолт, үргэлжлүүлээд Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаан болно.