Comment.mn

50 мянган евро төлөөд чөлөөтийн баг тамирчид тэмцээнд оролцох эрхтэй болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын бүх насны баг тамирчдыг Олон улсын чанартай тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан билээ. Монголын хоёр дасгалжуулагч Олимпийн наадмын үеэр хувцсаа тайлж шидсэнтэй холбоотойгоор ийн шийтгээд байсан. Улмаар Монголын чөлөөт бөхийн холбоог дотооддоо асуудлаа шийдэж, хариу өгөхийг үүрэгдсэн юм.

Харин манай улсын Чөлөөт бөхийн холбоо хуралдаж, хоёр дасгалжуулагчийг зохисгүй үйлдэл гаргаж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүндийг унагасан хэмээн үзэж, эрхийг нь хассан. Энэхүү шийдвэрээ энэ сарын 1-нд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд илгээсэн аж.

Тэгвэл  Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ асуудлыг дахин зөвлөлдсөний эцэст МЧБХ-г 50 мянган еврогоор торгож, хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргажээ. Мөн хоёр дасгалжуулагчийг МЧБХ-ны ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг анхааруулжээ. Ингэснээр хэрвээ МЧБХ торгууль болох 50 мянган еврог төлсөн тохиолдолд манай тамирчид олон улсын тэмцээнд оролцож эхлэх боломж бүрдэж байгаа юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.