Comment.mn

Ц.Элбэгдoрж, Би ямар хүнд улсын баатар өгчихөв өө гээд дороо дэвхцэн хашгирчээ

527-1473670922622b5eaedc4922288f188a85a187596b
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоргийг хөнөөсөн алуурчид 17 жилийн дараа илрээд байна.Манай хуулийнхан болоод улс төрчид, жирийн иргэд энэхүү аллагыг их дээрээс шидсэн чулуу гэж туйлширч, янз бүрийн гаргалгаа гаргана онолдсоор 17 жилийн нүүр үзэж байгаа.
Гэвч олон янзын оньсого таамаг дагуулсан энэ хэрэг маш энгийн хуулийнхныхэллэгээр бол “Ахуйн хүрээний гэмт хэрэг ” байжээ. Аллагын процeсс дэндүү энгийн бөгөөд товчхондоо бол санаатай бус санамсаргүй хэрэг байсан байна.
Энэхүү хэрэг илрэх гол шалтгааныг аллагын цорын ганц гэрч гэгддэг С.Зориг агсны бэлэвсэн эхнэр Д.Булган гаргаж тавьжээ. 17 жилийн өмнө Д.Булган нас залуу, өнгө зүстэй, эрч хүчтэй байлаа. Харин тэр цагаас хойш олон жил өнгөрч, хоног сар өнгөрхийн хирээр Булган сэтгэл санааны дарамтанд орсоор хий юм үздэг, тэрнээсээ их айдаг болжээ. Энэ бүхнийг тэсч тэвчихээ байсан тэрбээр хууль хяналтын байгуулгад хяналтанд хандаж эр нөхрийнхөө аймшигт үхлийн талаар бүх үнэнийг хэлий хэмээсэн юмсанж. Нэг ёсондоо талийгаач нөхөр нь байнга харагдаад байж суух аргагүй болсон тэрбээр хадан гэртээ очихоос өмнө бүх үнэнийг хэлий гэж шийджээ. Д.Булган энгэж үнэнийг хэлсэнээр одоо яллагдагчаар татагдаад байга юм.
Зоригийн аминд хүрсэн аймшигтай аллага хэрхэн гарсан бэ?
Юун түрүүнд 1998 оны намрын сүүл сарын налгар шар өдрүүдийг санцгаая. Нийтлэгч Баабар С. Зориг амиа алдсан 1998 онд Монгол улс төрийн нөхцөл байдал. уур амьсгал ямар байсныг “ерэн найман он – 1″ хэмээх нийтлэлдээ товчхон дурдаж байлаа. Тэрбээр ” Энхбаяр УЙХ-д орж ирээд хийсэн анхны ажил нь Энхсайханы засгийн газарыг огцруулах оролдлого байв. Түүний санаачилга, МАХН-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан. Яг л ийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм.
Гэвч биэ даагч О.Дашбалбар М.Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болхоор эвлээс хэн нэг нөгөө талд санал өгчээ. Энэ бол С.Зориг байсан юм… Цаашлаад  үйл явдал хэрхэн өрнөснөөр үзэхэд М.Энхсайханд, С.Зориг зөрчил явсаар эсрэг намынханд өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ын даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий. Мөн С.Зориг М.Энхсайхныг оролцуулж Ц.Элбэгдоржийг ерөнхий сайд болгохын тул Н.Энхбаяртай ойртож дэм авч, үр дүнд хүрсэн ч, дараа нь Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржийн засгийн газрыг айлгаж эхэлсэн байдаг.
Тэр үед С.Зориг дэд бүтцийн дэд сайд байв. Улс төр өргөсөөр дээр өгүүлсэнчлэн С.Зориг Дэд бүтцийн сайдаас ерөнхий сайдын албан тушаалд очих өндөр магадлалтай болсон байв. Тэр үед ерөнхийлөгч Н.Багабанди Э.Бат-Үүлийг бус С.Зоригийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байсан билээ. Тэр үе нь Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын дунд далдхан тэмцлийн гал ассан үе. Өнгөц харвал С.Зориг амиа алдахаас өмнөх улс төрийн нөхцөл байдал нэг иймэрхүү байлаа….” хэмээн бичсэн байдаг юм. Баабарын дэвшүүлсэн энэхүү гаргалгаа хэдий ортой ч тэр нэг хүнийг огт анзааралгүй орхижээ.
Тэгвэл тэр хүн нь тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн даргын суудлаас огцороод улс даяар “зууны шилдэг луйварчин” гэж цоллуулаад байсан. Ш.Отгонбилэг агсан юм. 1998 оны найм, есдүгээр сард Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшсэн хэд хэдэн хүнд ерөнхийлөгч Н.Багабанди удаа дараа хориг тавж байлаа.
Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгддэг Да.Ганболд гэхэд л 11 удаа нэг дэвшээд Н.Багабандийн хоригоор буцаж байсан түүхтэй. Түүний дараа С.Зоригийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар хэлэлцээд байв. Харин энэ үед л нөгөө л улс төрийн намуудын хоорондоо хуйвалддаг бохир хор найруулалт, албан тушаалын наймаа энд бас яригджээ. Тухайн үед Санжийн Баяр ерөнхийлөгч Н.Багабандийн Тамгын газрын дарга байлаа. Тиймээс өөрийн багын найз, нэгэн цагийн Дөчин мянгатын атаман Э.Бат-Үүлийг ерөнхийлөгч Н.Багабандитай уулзуулжээ.
Энэ уулзалтын үеэр Н.Багабанди, С.Баяр нар Э.Бат-Үүлд хандаж “Хэрвээ С.Зоригийг ерөнхий сайд болгож гэмээн Огтонбилэгийг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар буцаагаад тавих уу. Энэ тухай түүнээс асуу. Отгонбилэг хэрвээ хуучин албан тушаалд нь тавина гэвэл бид С.Зоригийг ерөнхий сайд болоход саад хийхгүй” гэж хэлжээ. Ингээд Э.Бат-Үүл тэр даруй С.Зоригтой уулзаад Н.Багабанди, С.Баяр энэ тухай Ш.Отгонбилэг агсанд дуулгатал мань эр “Тэр муу Зориг юу юм бэ? Би түүнд хэн болохоо харуулнаа” гэж ихэд ууртай хэлж байжээ.
Харин энэ нь аймшигт аллага гарах эх үндсэн болсон байна. Өөрөөр хэлбэл С.Зориг алагдах шалтаг ингэж тавигджээ. Гэхдээ Ш.Отгонбилэг агсан С.Зоригийн амь насыг хөнөөх тухай ямар ч үг хэлээгүйг анзаарах хэрэгтэй. Түүнд тийм бодол санаа ч байгаагүй хэмээн найдаж байна. Тэрбээр ямар ч байсан өөрийн бие хамгаалагч болох хоёр залууд хандаж “Тэр Зориг гэдэг нөхөрт жаахан сануулга өгөөтөх” гэж хэлсэн гэх…
 
10-р сарын 2-ны шөнө болсон үйл явдалыг 17 жилийн дараа тодруулан харцгаая
1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гаригийн орой 21 цаг 40 минутын үед УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхэээс нь 20 минутын өмнө буюу 21 цаг 20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь амыг боон, Гарыг нь үдээсээр хүлэн ариун цэврийн өрөөнд орхисон байсайн. Гэмт хэрэг үйлдэх бүх нөхцөлөө энгэж бүрдүүлсэн этгээдүүд С.Зориг агсаныг гаднаас орж ирмэгц 18 удаа хутгалан амийг нь хөнөөсөн. Энэ дүрслэл бол сонин хэвлэлүүд дээр гарч байсан бидний сайн мэдэх зүйлс. Тэгвэл аллага болох үед бодит байдал ямар байсан бэ? С.Зоригийг амиа алдахаас өмнөх өдөр буюу аравдугаар сарын 1-ны өдөр Ардчилсан холбоо эвсэлээс түүнийг Монгол улсын ерөнхий сайдаар шийдвэрлэж.
МҮАН-ын ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд хуралдуулахаар товлосон ч тэр үед хурал болоогүй юм. 10-р сарын 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон байв. Гэтэл С.Зориг 10-р сарын 2ны шөнө амиа алдсан билээ. Энэ шөнө чухам юу болсон талаар аллагын цорын ганц гэрч гэгддэг Д.Булган 17 жилийн дараа юу гэж ярьсан бэ? С.Зоригийн гэрт аллага болохоос өмнөхөн Э. Бат-Үүл тэднийд ирчихсэн, өмнө нь амраглаж явсан Булгантайгаа уулзаад сууж байжээ.
С.Зориг эхнэр лүүгээ “Төрийн ордон дотор шатар тоглж байна” хэмээн утсаар ярьсан байсан учраас тэр хоёр халамцуу байсан бөгөөд төдөлгүй тэдний хооронд гурвалжин дөрвөлжин хэрүүл болсон байна. Өмнө нь Бат-Үүл, Булган хоёрыг зүгээргүй байсныг мэдэх С.Зориг эхнэрээ хардаж таараа. Энэ гурвыг ийнхүү хэрэлдээд байж байх үед гай газар доороос гэгчээр Ш.Отгонбилэгийн явуулсан хоёр хамгаалагч залуу гаднаас ороод иржээ. Энэ хоёр бас халамцуу болж, улмаар энэхүү зөрчил тэмцлийн эцэст С.Зориг агсан амиа алдаж гэнэтийн халдлага болсон мэтээр талийгаачийг зориуд олон дахин хутгалжээ. Үүний дараа Ш.Отгонбилэгийн бие хамгаалагч хоёр эр Э. Бат-Үүлд хандаж “Амаа хамхиж яваарай.
Хэрвээ амаа хамхиж чадахгүй бол даарийнх нь чи шүү” гэж сүрдүүлсэн байна. Тиймээс Э.Бат-Үүл айж сандран гарч гүйхдээ С.Зориг агсны гэрт саарал өнгийн малгайгаа орхижээ. Аливаа гэмт хэрэг заавал нэг ул мөн үлдээдэг жамтай. С.Зоригийг алагдаад улс орон даяар гашуудаж байх үед “Дараачийнх нь Бат-Үүл” гэдэг үг гарч, мөн түүний малгай хэрэгт холбогдох эд мөрийн баримтанд бүртгэгдэж байсан нь ийм учиртай юмсанж. Муу юм модон улаатай гэдэг л энэ Э.Бат-Үүл хэдийгээр энэхүү аллагад гар бие оролцоогүй ч онц ноцтой гэмт хэргийг өдий олон жил нууж далдалсан гэдгээрээ буруутай юм. Нэг ёсондоо алуурчдыг нуун дарж шууд бусаар хамгаалж хаацайлсаар ирсэн буруутан юм.
Д.Булган харин зориуд буруу мэдүүлэг өгч, худал ам зураг гаргуулан нөхрийг нь хөнөөсөн алуурчдыг сул чөлөөтэй байлгасаар ирсэн буруутай гэдэг нь ойлгогдож байгаа биз ээ. Тэр “Миний нөхөр Зоригийг хөнөөсөн алуурчид нь эр эм хоёр хүн байсан.Батаа, Оюунаа гэж биe биeнээ дуудаж байсан “гэж нүдээ ч цавчихгүй худал мэдүүлж, цагдаагийнхан түүний тодорхойлсоноор ам зураг гарган улс орон даяар тарааж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ алуурчид хоёулаа эрэгтэй хүн байж.
Булган тухайн үeд “Эрдэнэтийн эхлэл шүү гэж хоёр алуурчид хэлсэн ” мэдүүлэг өгсөн байсан бөгөөд энд аллагын гол зангилаа нуугдаж байжээ Ш.Отгонбилэг агсны явуулсан тэр хоёр залуугийн нэг нь хэдийнэ талийгаач болж харин нөгөөхийг нь одоо тагнуулынхан баривчилан хориод байгаа юмсанж. Энэ хоёр этгээд хоёулаа Завхан нутгийнх бөгөөд тодруулбал Ш.Отгонбаяр агсны нутгийн хүмүүс ажээ. Гэхдээ энэ эр болон гэрч Д.Булганыг хаана хорьсон нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийнхан ч хорьсон газрыг нь мэдэхгүй байгаа юмсанж.
Баттай эх сурвалжийн мэдээнээс үзэхэд С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Францаас хулгайлагдан ирсэн Д.Энхбатыг хорьж байсан гэх нууц камер буюу Тагнуулын ерөнхий газрын доод хонгилд хорьж байгаа бололтой. Энэ бол тэднийг маш нарийн шалгаж байцааж байгаагийн илрэл юм. Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурц болон түүний удирдлага доор байгаа манай тагнуулчид маш сайн ажиллаж. 17 жилийн турш дарагдаж бугшсан энэхүү ноцтой хэргийг илрүүлээд байгааг магтаж сайшаахаас өөр аргагүй.
Б.Хурц хэдэн жилийн өмнө Д.Энхбатыг Францаас хулгайлсан хэргээр Англи, Германы шорон ламжиж явсныхаа хариуд үнэхээр тагнуул хүн шиг ажиллаж нэрээ цэвэрлэж чадлаа. Тэрбээр энэ хэргийн талаар, хэргийг шалгах үйл явц ямар шатанд байгааг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор танилцуулахад “Би ямар хүнд хэргийг олон нийтэд танилцуулахаа түр хойшлуулаад байгаа юмсанж. Гэвч хэрэг нэгэнт тодорхой болчихсон болохоор хичнээн удаан хойшлах билээ. Үнэн хэзээд ялдаг хойно гэмт этгээдүүд ял шийтгэлээ амсч л таараа.
Булганы хувьд бол гэрчийн мэдүүлэг буруу өгсөн, гэмт хэрэгтнүүдийг мэдсээр байж олон жил нуун дарагдуулсан гэдгээрээ ял авах нь тодорхой. Э.Бат-Үүлийн хувьд мөн л аллага болохыг хоёр нүдээрээ харсан, найзын нь аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдийг мэдсээр байж олон жил нуун дарагдуулсан гэдгээрээ ял авах нь тодорхой. Санжийн Баярын хувьд ч бас зүгээр өнгөрч таарахгүй.
Тэрбээр энэ бүх бохир явдалын дунд байж зууч, холбогч, зарим талаар ховчийн үүрэг гүйцэтгэж байсан учраас С.Зориг юуны учир алагдав, хэн гээч хөнөөв гэдгийг мэдэж байсан байж таарна. Тиймээс гэмт хэргийн нуун дарагдуулсан, хэргийн эхлэл буюу хорын ерөндөгийг базаж суусан гэдгээрээ буруутан болох ёстой. С.Баяр анх Э.Бат-Үүлийг дуудаж Н.Багабандитай уулзуулаагүй бол, Н.Багабанди, Ш.Отгонбилэгийн эрх ямбыг эргээн сэргээх тухай яриа гаргаагүй бол С.Зориг агсан өнөөдөр амьд л байх байлаа.
Мөн тэр Ш.Отгонбилэг агсанд С.Зоригийн тухай хов зөөсөн хүн. Ерөнхийлөгч асан Н.Багабанди  хэдийгээр буруугүй юм шиг боловч гэрчийн мэдүүлэг өгөх учиртай хүний нэг. Тэрбээр ерөнхийлөгчийн өндөр сэнтий, эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, шантааж тавьж, сайн найзыгаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга болгох гэж зүтгэж байсан нь тодорхой боллоо. Энэ хэргийн хамгийн гол эзэн захиалагч хэн бэ? Алуурчин залуу бол яахав вэ, хийрхэж яваад хүний амь хөнөөсөн гэдгээр хэдэн жилийн ял сонсоод л өнгөрнө. Манай улсад хэдэн ч хүнийг хөнөөсөн байсан ямар цаазаар авах биш.
Харин захиалагч нь амьд бус байгаа нь тиймэрхүү. “Тэмцэл” кинон дээр “Сэлэм” Тогмидыг буудуулж үхэхэд жанжин Д.Сүхбаатар “Алуурчныг олсон уу” гэж асуухад “Олсоон” гэдэг. Тэгтэл жанжин уурлаад “Биш ээ, жинхэнэ алуурчныг нь захиалсан эзнийг нь…” гэж хашгирдаг. Гэтэл энэ хэргийн гол эзэн болох Ш.Отгонбилэг агсан мөнх хөх тэнгэрийн таалалд өртсөн билээ. Тэрбээр 1999 онд нисдэг тэргэний ослоор өөд болсоныг хүмүүс санаж байгаа биз ээ. Үхсэн үх үг хэлэхгүй. Тиймээс одоо ахин ийм муухай хэрэг гаргахгүйн төлөө АН, МАН хэмээх улс төрийн хоёр том хүчинд хуваагдаж байгаа хүмүүс болгоомжилж явах учиртай.
Үнэндээ энэ хоёр намд байгаа эрх мэдэлд улайхан дурлагсдын золиосонд С.Зориг агсан хөнөөгдсөн нь нэгэнт тодорхой байна. Олон жилийн турш  амь бөхтэй, зууралдсаар ирсэн улс төрийн явган хэрүүл, нэгнийхээ дээр гарах гэсэн амбиц, албан  тушаалын төлөөх шунал тачаал, далд хуйвалдаан “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн тунхаглаж явсан С.Зориг агсан гэлтгүй  Монголын ард түмэнд олон янзаар гай болсоор 25 жилийн нүүрийг үзэж байна. Үнэн хэрэгтээ энэ хоёр намд хуваагдаж монгол төрийг шимэгчилж байгаа бэртэгчин луйварчид гэмт хэрэг хийх болохоор хамтардаг, тэгээд үүнийгээ хамтраад нуун дарагдуулсаар өчнөөн жил болж байна.
Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонины 2015 оны 34 дүгээр дугаар

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.