Comment.mn

“Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” номын нээлт болно

   Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Гүржавын Цэнгүүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт энэ сарын 15-нд 13:00 цагаас Чин Ван Ханддоржийн өргөөнд боллоо.

   Тус номын нээлтийн онцлог нь У.Баярсайханы 10 шүлгэнд Г.Цэнгүнжав өөрийнхөө ойлголтоор уран зураг зурсан байна. Ийнхүү тэд бүтээлийнхээ хамтын нээлтийг хийлээ. Тэгээд ч тэд номын нээлтийн хэв маягийг шинэчилж, уран зурагтай хослуулан уншигчдадаа хүргэхийг зорьжээ.

   У.Баярсайхан нь 2009 онд “Бөгтөр сарны гэгээ” яруу найргийн ном, 2010 онд “Хүү нь тандаа” нийтийн дууны цомог, “Их л холын амраг” нийтийн дууны тоглолт Монгол бөхийн өргөөнд хийж, 2014 онд “Танихгүй танил” шигшмэл ярилцлагын ном хэвлүүлжээ. Энэхүү “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” ном нь яруу найргийн хоёр дахь бүтээл нь юм. Харин Г.Цэнгүнжав 1987 оноос олон улсын болон дотоодод 10 гаруй үзэсгэлэн гаргажээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.