Эх оронд минь харийнхан ихээр ирж байгаа талаар “Үргээлэг” киноны нэгдүгээр ангид харуулсан байдаг. Харин бид үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэсээр байвал ямар асуудалд орохыг “Үргээлэг-2” кинод өгүүлжээ.
Тэгвэл үзэгчдийг байлдан дагуулсан тус киноны хоёрдугаар ангийг үзэж амжаагүй та бүхэнд дуулгахад есдүгээр сарын 06-наас эхлэн юнивишны кино сангаас албан ёсоор үзэх боломжтой боллоо.
Киноны үйл явдлаас цухас дурьдвал, Хангал, Гарьд, Тэгшээ гурав багын сайн найзууд. Нэгнийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн тэдний нөхөрлөл Гарьд хүн амины хэргээр Хятадад бүх насаараа хоригдох ял авах үеэс эхлэн тэдний харилцаанд сэв сууж эхэлдэг. Харин Гарьдыг ялтан солилцох гэрээгээр Монгол улсад гурван жил ял эдэлж байхад Тэгшээ хугацаанаас нь өмнө суллаж авдаг. Улмаар өөртэйгээ хамтран ажиллах санал тавьснаар киноны үйл явдал өрнөдөг. Харин хэргийн учиг тайлагдах мөчид цаг хугацаа алдснаас ямар эрсдэл гарч байгааг харуулдаг.
Өөрөөр хэлбэл эх орондоо бид эзэн сууж, өвөг дээдэс минь хичнээн ч ядарсан газар нутгаа худалдаагүй юм шүү гэх мессежийг “Үргээлэг-2” үзэгчдэд өгсөн. Мэргэжлийн, чадрварлаг уран бүтээлчдийн нэгдлээс төрсөн “Үргээлэг-2” аргагүй л чамбай бүтээл болсон.
О.Ариун