Comment.mn

МЧБХ-оос мэдэгдэл хийлээ

   “Рио-2016” Монгол улсад халгаатай дуулиан шуугиан ихтэй өнгөрлөө. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан билээ. Барилдааны явцад шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн.

  Харин энэхүү шийдвэрийг шударга бус луйвардаж авсан ялалт гэдгийг мэдэгдээд манай дасгалжуулагчид талбай дээр хувцасаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл энэхүү асуудлаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг цаашид олон улсын ямар ч тэмцээн уралдаанд оруулахгүй байх шийдвэрийг гаргасан юм. Мөн ирэх сарын нэгний дотор Монголын талаас хариу мэдэгдэл ирүүлэхийг шаардсан юм.

  Энэ талаар өнөөдөр МЧБХ-оос хэвлэлийн хурал зарласан бөгөөд тус хурлаар уг асуудалтай холбогдуулан чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг дотоодын болоод олон улсын тэмцээн, чөлөөт бөхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасаж буйгаа мэдэгдсэн юм.

 

Харин ийнхүү мэдэгдсний дараа дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа болон Г.Мандахнаран  нар энэхүү шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.