Comment.mn

Gee: “МИНТ”-ийн дуугаралт гэж дунд хуруу

Хэлэх гэснээ чөлөөтэй хэлдэг реппер Жий “МИНТ” цэнгээний газрынханд зориулан салаавч гаргалаа.  Түүнийг бухимдуулах болсон шалтгаан нь өөрсдөө стандарт хангаагүй байж бусдад стандарт тогтоосон нь таалагдаагүй аж.  Тэрбээр өөрийнхөө цахимд Америк салаавч бүхий зураг тавьж, дараах тайлбарыг хийсэн байна.

“Өнгөрсөн хагас сайн өдөр МИНТ нэртэй нэгэн клубт нэгэн эвэнтийнхэн намайг хэсэг нөхдийн хамтаар урьсан юм. Гэтэл эвэнт болох тэр өдөр миний нэрийг үлдээгээд бусдынхыг маань хасчихсан постер тус клубын фб хуудаснаа заларч байх юм.Гайхаад менежер гэх залуутай нь утсаар ярихад манай стандартыг хангахгүй хүмүүсийн нэрийг бид хассан дуулуулахгүй … Асуудал байна уу айн??? Гэж томорлоо…

Айхтар газар юм бна гэж ойлгоод амьдралдаа анх удаа тэнд хөл тавьлаа…Төсөөлснөөс их жижиг байлаа. Хайгаад хайгаад тайз олсонгүй. Хаана дуулах юм гэтэл энэн дээр гэж залгаж тавьсан 2 жижиг яригч (манайхны хэлдгээр депузер) заалаа. За за гээд гараад дууллаа… Дугаралт гэж дунд хуруу, микрофон гэж миний царай… Арай ч дээ…

НААД ЗАХЫН ЭНГИЙН СТАНДАРТЫГ ХАНГАЧХААД БУСДАД СТАНДАРТ ТОГТООСОН НЬ ДЭЭР БАЙМААР…
Миний нөхдийг доромжилж томорч томорчхоод өөрсдөө ийм янзтай байгаад нь дургүй хүрлээ… Би тэдний дээд зэрэглэлд нийцэхгүй ээ… Би угаасаа ард хүн. Аймар лагууд нь тэдний шалан дээр очиж дуулна биз дээ. Надаар дутав л гэж. Амласан мөнгө нь арвин байсан ч ахиж тийш зүглэхгүй гээд ам гарчихсан… Дуусаа… Харин араас энд тэнд мэдээ тавиулж элдэв янзаар бичүүлж байгаа нь тоогүй… Ёстой фак л гэе дээ” гэжээ.
Түүний энэ пост цахим ертөнцөд олон хандалт авч,  МИНТ-ийнхэнд дургүйцсэн хүмүүсийн сэтгэгдэл хөвөрсөөр байна.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.