Монголын тайзны урлагийн отгон продакшн “Эмоци” тун удахгүй шинэ тоглолтоо үзэгч түмэндээ хүргэхээр зэхэж буйгаа дуулгалаа. Тус хамтлаг хамгийн анхны уран бүтээлээрээ байшин дотор гудамж, гэрлэн дохио, байшин барилга барьж бэсрэг хот байгуулж байсан хөдөлмөрч хамт олон.
Намар цагийн шинэ тоглолтод нь жүжигчин Ганбаа, Сөрөлт нар оролцож байгаа бөгөөд тоглолтын бэлтгэл шувтрах шатандаа ороод байгаа гэнэ. Шинэхэн тоглолтынхоо хөшгийг есдүгээр сарын 14-өөс нээх юм байна.
О.Ариун