Comment.mn

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭМЭЭХ ХОЁР МАЛЧНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУССАН ГЭНЭ

2016 оны 11 дүгээр сарын эхээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр эхнэр Б.Булганыг нь болон хоёр эрэгтэйг баривчлан хорьсон тухай мэдээлж байсан. Тэрхүү хоёр иргэнийг Орхон аймгаас баривчилж, цагдан хорьсон билээ. Тэдгээр хүмүүсийг одоо ч цагдан хорьсон хэвээрээ байгаа.

Орхон аймгаас баригдсан хоёр иргэн нь Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч байсан хүмүүс гэдэг нь тодорхой болж, ШО агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн фэйсбүүк хуудсандаа аавыг маань хэлмэгдүүлэх гэж байна хэмээн бичиж байлаа.

Тэгвэл С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх 50 гаруй насны хоёр иргэнийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болсон тухай албаны мэдээлэл түгж эхэллээ. Гэхдээ энэхүү хэргийн жинхэнэ үнэн мөнийг хууль хяналтын байгууллагаас эдүгээ ч нууцалсаар байгаа бөгөөд энэ хэрэг дээр Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа нь хэвээрээ гэнэ.

Харин сэжигтэн этгээдүүдийн хувьд хүний амь нас хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн хэмээх сураг дуулдаж байна. Тиймээс хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон сурагтай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.