Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор дүүргүүдийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан. Нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, гишүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч дарга Б.Мөнхцэцэг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ч.Авирмэд, нийслэлийн Дотоод аудитын албаны Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж, нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Октябрь нар ажиллаж байна.
Нийслэлийн Сонгуулийн хорооны 01 дүгээр тогтоолоор дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн Сонгуулийн хороог байгуулав. Тухайн дүүргийн хурлын сонгуулийг шууд удирдан зохион байгуулж, сонгуулийн хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг дүүргүүдийн Сонгуулийн хороодод үүрэг болголоо гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хавсралт хэсгээс харна уу.