Мааз хамтлагийн “Би дурламаар байна” дуу кино болон үзэгчдэд хүрч эхлээд байгаа. Тус киног хамтлагийн гурван залуу тоглосноороо онцлогтой. Мөн тэд энэхүү киногоороо царай муутай хүмүүсийг тренд болгох бодолтой. Киноны гол агуулага нь нэгэн залуу өөрийн үеийн залуугийн ээжид дуралж байгаагаар өрнөдөг. Мөн тэд царай муутай хүмүүс бусдын адил дурлаж, хайрлаж, ажиллаж, амьдрах ёстой гэдгийг харуулахаар зорьсон билээ. Харин кино үзэгчдийн хүртээл болоод тав хонож байгаа хэдий ч бүх кино театруудын танхим дүүрэн байгаа гэнэ шүү. Тэгэхээр үзэгчдэд таалагдсан нь ойлгомжтой. Инээдмийн жанртай дэлгэцийн бүтээл учраас уншигч та хоцроогүй биз. Нийгмийн хар бараан, стрессийг түр ч атугай мартахыг хүсвэл тус киног зорин үзээрэй.
Төстэй мэдээлэл
Монголын циркчид нийслэлийн төв талбайд чуулна
Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон...
6 Үзсэн
“Инээдээр гоёсон Монгол” тоглолт үргэлжилж байна
Хошин урлагийн шилдэг жүжигчдийг бүрэлдэхүүндээ багтаадаг “Маск” продакшныг өдгөө мэдэхгүй хүн үгүй. Тус хамт олон 2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тайз, дэлгэцийн уран бүтээлүүдээр...
2 Үзсэн
“Мөрч” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ
“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 13-наас VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр...
6 Үзсэн