Comment.mn

Өнөөдөр Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тулалдана

    Олимпын наадмын ес дэх өдрийн тоглолтууд өндөрлөлөө. Энэ өдөр Монголын таван тамирчин бокс, марафон гүйлтийн төрөлд хүч үзэв. Боксынхны гарааг сайн тавьсан Д.Отгондалайн араас эрэгтэйчүүдийн 56 кгын жинд Э.Цэндбаатар тулалдаж, шилдэг наймд багтлаа. Тэрбээр эхний тойрогт Кенийн тамирчин Бенсон Байчарутай тоглож 3:0-оор цэвэр хожсон. Хоёрдугаар тойрогт Беларусын тамирчин Асана Диз Митрийтэй учраа таарч 2:1-ээр ялалт байгууллаа. Дараагийн тойрогт хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Стивенсонтой тулалдана. Тус өдөр болсон боксын 64 кг-ын жингийн тулаанд ОУХМ Б.Чинзориг өрсөлдсөн. Түүний хувьд хоёрдугаар тойргийн тулаанаа Оросын боксчин Виталий Дунайцевтай хийж, 3:0-оор ялагдаж, тэмцээнээ дуусгаж байна. Олимпын наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар тэмцээнээ амжилттай дуусгаж, бариандаа орлоо. Энэ удаагийн уралдаанд Л.Отгонбаяр 2:45:55 цагийн амжилтаар 85 дугаар байрт шалгарсан бол Б.Мөнхзаяа 2:43:55 цагт барианд орж 72 дугаар байранд бичигдсэн юм. Тус төрөлд 2:24:04 цагийн амжилтаар Кенийн марафонч Жэмима Желагат Сумгон түрүүлэн алтан медаль хүртэж, Бахрейн, Этиопийн тамирчид удаалж мөнгө, хүрэл медалийн болзол хангажээ. Нийт 147 тамирчин оролцсон бөгөөд 133 нь бариандаа орсон аж. Олимпын наадамд манай улсаас таван марафонч оролцож байгаа бөгөөд наадмын хаалтын өдөр буюу энэ сарын 21- нд Б.Сэр-Од, Б.Гантулга, Ц.Бямбажав нар уралдана.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.