Comment.mn

Жүжигчидтэй хамт кино үзэцгээе

Царай муутай хүмүүс найман сарын 12-оос тренд болно гэх мэдээлэл цацагдаж үзэгчдэд хүлээлт үүсгээд амжсан Мааз хамтлагийн анхны дэлгэцийн бүтээл нээлтээ хийхэд бэлэн болжээ. “Би дуралмаар байна” Comedy Romance кино нь маргааш буюу 12-оос бүх кино театруудаар гарах аж. Нээлтийн арга хэмжээ Тэнгис кино театрт 16 цагт бол Өргөө 1 кино театрт 19 цагаас эхлэнэ гэдгийг хэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Мааз хамтлаг өөрсдийн уран бүтээлээ дуулах бол мөн хамтлаг, дуучид хүрэлцэн ирж ая дуугаа хүргэнэ гэдгийг дуулгахад таатай байна. Мөн энэхүү кинонд тоглосон жүжигчидтэй хамт тус киног үзэх боломжийг олгосон гэдгийг хэлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд ерөнхий найруулагч Р.Эрхэмбүрэн болон тус кинонд тоглосон МУГЖ Ж.Оюундарь, Маск продакшны жүжигчин МУСТА Ш.Жавхлан, “Шинэ Үе” продакшны жүжигчин СТА Б.Отгонтуяа, Ц.Алдармаа, “Хайрын рекорд”, “Сайн уу амьдрал минь” киноны гол дүрийн жүжигчин, A-Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, “Маш Нууц”, “18 нас” зэргээр олон танигдсан “Маск” продакшны залуу жүжигчин Лхагвацэрэн, “Тагнуулч аав”, “Шуугиан таригч” киногоороо олонд танигдсан МУГЖ Хүрэлхүүгийн охин Намуун зэрэг үзэгч олны хайр хүндлэл хүлээсэн уран бүтээлчид хүрэлцэн ирж үзэгчтэйгээ хамт киногоо үзэх ажээ.

М.Буянжаргал

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.