Засгийн газрын хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар гурван дэд сайд болон зарим агентлагийн дарга нарыг томилжээ.
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле,
- Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг,
- Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн нарыг томилжээ.
- Харин өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн:
- Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баярсайхан,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор,
- Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Зориг,
- Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Р.Содхүү,
- Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц,
- Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баатарцогт,
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү,
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Нямдаваа,
- Гаалийн Ерөнхий газрын даргаар Б.Асралтыг тус тус томилжээ.
Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажавыг томиллоо.
Эх сурвалж: Shuud.mn