Comment.mn

Эмчилгээнийх нь зардал нь дутаад буй ээж охин хоёрт тусалцгаая

   Сүүлийн үед сошиалаар мэдээлэл нь түгээд байгаа ээж охин хоёрын тухай хүн бүр мэдэж байгаа биз ээ. Номин охины ээж элэгний б ц делта вирустэй болох нь оношлогдож улмаар элэг нь устаж амь насаа алдах нөхцөл үүсээд байсан юм.

   Харин Номин охин ээждээ элгээ шилжүүлж донор болох боломж байсан ч хагалгааг Энэтхэг улсад хийх шаардлагатай болсон юм. Хагалгааны нийт зардал нь нийт 85 сая төргөг болсон байна. Харин сайхан сэтгэлт Монголчуудынхаа ачаар болон Дашбалбарын охин Индра болон дуучин Нарагийн тусламжтайгаар нийт зардлынхаа ихэнх хувийг нь олоод байгаа ч 10,000 доллар дутуу үлдсэн юм.

   Гэвч хагалгаандаа яаралтай орох хэрэгтэй байсан учир ээж охин хоёр 2016-оны 07- сарын 24- нд Энэтхэгийн Дели хотыг зорьсон билээ.

   Дүүрэн сэтгэл өвөрлөн дутуу мөнгөтэй явсан ээж охин хоёртой холбогдоход замдаа ээж нь нилээн ядарч очсон бөгөөд гэдэс хэвлий нь их хэмжээний устай ч хагалгаандаа орж эрүүл болоод 3-н сайхан үртэйгээ элэг бүтэн амьдрана гэсэн итгэлээр явна гэнэ.

   Дутуу мөнгөө хэмнэж хямд буудалд ус ч үгүй эрээний 25-н юуанаар буудаг буудалаас дор газар хэцүүхэн байгаа хэдий ч амьд мэнд л үлдэж байвал тэснээ хэмээж байсан юм. Эмнэлэгээс нь мөнгөө гүйцээгээд төлчихвөл бүх зүйл сайхан болно гэсэн болохоор охин Номин нь тэнд ажил хайж байгаа гэнэ. Үүнийхээ хажуугаар ард үлдсэн хоёр бяцхан дүүдээ ч санаа нь зовж буй талаараа Номин охин хэлж байлаа.

Иймд сайхан сэтгэлт Монгол түмэн та бүхэн хагалгаанд орход шаардагдах үлдэгдэл мөнгийг нь бүрдүүлэхэд тусалж ээж охин хоёрт амьдрал хайрлаарай. Та бүхний илгээсэн мөнгө бага гэлтгүй нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгахад маш том хувь нэмэр оруулах юм шүү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай 

Дансны дугаар: 1605109067 Голомт банк Тулга-Очир Номин  /$-ын данс/ 

www.URLAG.mn

Төр Төмбөгөр

3 сэтгэгдэл

  • МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭЖ ОХИН ХОЕРТ ТУСЛААРАЙ
    ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЛЫГ ГУРВАН САЙХАН ХҮҮХДЭД БЭЛГЭЛЦГЭЭЕ!

  • Friends, I hope this letter finds you well. With my deepest respect, please read this to save two beautiful human beings.
    Some of you may remember that there is a post on facebook says a girl is giving a part of her liver to her mother.
    On 24 July 2016, the daughter and mother went to New Delhi, India to haver liver transplant surgery.
    With full of hope and lighting the future, they had less money than expected for the operation and just have been contacted.
    During the trip to India, the mother was totally tired and painful, currently having large amount of water in her stomach, but she has passed the most difficult months for her life and still hoping to have a successful liver transplant operation and live a long with her three little kids.
    For saving their money, although they have spent the night in cheapest hotels which cost 25 Yuan in Erlian city, bordering between China and Mongolia, they still have bright sides to stay in the life together that is so touching and generosity.
    The hospital stated that if they could complete the expenses for the surgery, everything would go well, this is way, her little girl Nomin, is trying to find a job to earn some money but for sure, it is less hope that she thought.
    For the completion of the liver transplant surgery $ 10,000 is missing … how can we make it? How could we rescue these two lives? I am thinking and thinking and writing this letter to everyone whom I thought they could potentially help and support and save their lives.
    Can you imagine, just the expense for a fancy woman to spend her wrinkle could save the two lives, it also could be any guy’s fancy dress.
    Let’s build a magic together and Let’s save these two lives. Why cannot we try again and help them.
    With all my heart and please help them and can anyone connect them to the Embassy in New Delhi. Please share your opinions on what we could do to save their lives and please share this post to everyone who could donate, a million thanks for reading.
    With our deepest sincere,
    Nomin Tulga-Ochir Bank Details : Account Number: 1605109067 Golomt Bank, Mongolia ($)
    Account name: Nomin Tulga-Ochir (Daughter)

  • Найз минь яг одоо охинтойгоо хагалгаанд орж байна…22-хон настай ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ шиг хөөрхөн охин маань ээжийгээ ЭРЛЭГЭЭС ХАРАМЛАН тэмцэж байна ЯМАР АГУУ ВЭ?…Эх үр хоерын нандин холбоо ЭЛЭГ ЗҮРХНИЙ САЛШГҮЙ ГАГНААС- ээдээ ХҮМҮҮС МИНЬ АМЬДРАХ ЮУТАЙ САЙХАН БЭ? Үртэй хүн жарагдаг эхтэй хүн үхдэггүй гэдэг…Би маш их догдлож бүр гар минь салаглаж байна…Саяхан л бид аюулт өвчний өмнө ДЭЭШ ТЭНГЭР ХОЛ ДООШ ГАЗАР ХАТУУ яах учираа олохгүй тэвдэж цаг хугацаатай уралдан тархи оюун минь гэрлийн хурдаар ажиллаж байсан…ГЭТЭЛ ОДОО ТЭР ХОЕР МААНЬ НЭГЭН ТОМ ШАТИЙГ НЭГЭН ТОМ ХААЛАГИЙГ ТА БҮХЭНИЙ ХАЛУУН САЙХАН СЭТГЭЛИЙН ӨРГӨЛӨӨР ТАТАН ОРЖ БАЙНА…Миний ард түмэн ямар агуу СЭТГЭЛТЭЙ яасан сайхан хүч тамир өгөх ЭНЕРГИТЭЙ ХҮМҮҮС ВЭ?…Энэ олон сайхан хүмүүсийн энергийн давалгаа найзыг маань охинтой нь ЭХ ОРОНД НЬ ЭЛЭГ БҮТЭН ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ БОДИТ ГАЙХАМШИГИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ…Хэдийгээр энэ аймшигт өвчин элэгний вирус хэдэн арван хүнд тохиолдож байгаа хэдий ч ЗОРИГ ЗОРИЛГО ТЭВЧЭЭР байхад ИТГЭЛ СЭТГЭЛ ЗҮТГЭЛ гуравийг зангидаад олон түмэнтэйгээ хамт байхад ДАВААД Л ГАРНА ШҮҮ! Та хүнд өвчинд шаналан хэдэн сараар зовж хэвтэрт орсон ч гэсэн таныг үргэл БОЛОМЖ ХҮЛЭЭЖ БАЙДАГИЙГ САНААРАЙ…Өвдсөн ч зовсон ч өөрийн зовлонгоо үүрээд ЭРЛЭГТ ОЧИНО ДОО гэж бууж өгч хэрхэвч болохгүй ээ…Нэг хэсэг нь хүлээж авахгүй байг хамаагүй ШАНТАРЧ ХАЛГАХ ХЭРЭГГҮЙ…Нилээдгүй хэсэг нь ХАЛУУН СЭТГЭЛЭЭ ДЭЛГЭН ТОСООД Л АВНА ШҮҮ! Үр хүүхэд хань ижил хайртай бүхэнийхаа өмнө АМЬД ЭЛЭГ БҮТЭН ЯВХИЙН ТУЛД ТАНД ИЧИЖ ЗОВОХ НЭРЭЭ БОДОХ ТӨВӨГШӨӨХ ЭРХ БАЙХГҮЙ ЭЭ…Хагалгаа хэдий ХОЕР ТАЛТАЙ Ч ЭДГЭЖ ТЭВЭЭРЭД ЭЛЭГ БҮТЭН САЙХАН ЯВАА УЛС ЗӨНДӨӨ БАЙНА…Найзын минь төлөө охиных нь төлөө ЗАЛЬБАРЦААЯ! БҮХ АЙМШИГТ ЗҮЙЛС АРД ХОЦРОХ БОЛТУГАЙ…ХАГАЛГАА 18-н цаг 60-аад АЛТАН ГАРТ ЭМЧ НАРЫН БАГ ДОР ҮРГЭЛЖИЛНЭ…УМ АМАГЛАН САЙХАН БОЛОХ БОЛТУГАЙ ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ…Данс: ГОЛОМТ БАНК 1605109064-$ ТУЛГА-ОЧИРЫН НОМИН, ХААН БАНК 5035050807 Л.ТӨМӨРЦЭЦЭГ

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.