2016 оны 08 дугаар сарын 07-ны 21 цагаас 08 дугаар сарын 08-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 31-36 градус дулаан байна.
2016 оны 08 дугаар сарын 9-нөөс 08 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр , 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Малчид, ард иргэдийн анхааралд:
9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Малчид, ард иргэдийн анхааралд:
9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.