Монголынхоо нэрийг Дэлхийд дуурсгаж яваа олон сайхан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй билээ. Тэдний нэг нь мисс Б.Гүнзаяа. Тэрбээр долдугаар сарын 15-26-ны өдрүүдэд болсон БНХАУ-ын Засгийн газраас зохион байгуулдаг “Miss Leisure World 2016” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Тус тэмцээн нь Хятад улсад зохион байгуулсан бөгөөд нийт 40 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн юм. Монголын гоо бүсгүй маань “Miss exotic” буюу Хамгийн чамин мисс, “Авьяаслаг мисс”-ийн титэм хүртэж, БНХАУ-ын Засгийн газраас олгодог Хүндэт жуух бичиг, дипломоор шагнуулсан байна. Түүнчлэн “Үндэсний мисс”-ээр өргөмжлөгджээ.
Ийнхүү бүтэн сарын турш болсон “Miss Leisure World 2016” тэмцээнээс таван шагналын эзэн болж, ганзага дүүрэн ирсэн Б.Гүнзаяадаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
Тэрбээр өмнө нь Турк улсад зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний “Photo model of the world 2016” тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарч мөн “Elegance miss” номаницийн эзэн болсон билээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10