Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон С.Эрдэнэтуул өнөөдөр тойргынхоо иргэдэд тусламж үзүүлж, бэлэн хувцас тараалаа. Тэрбээр амьжиргааны түвшин доогуур иргэддээ шаардлагатай байгаа хувцас хэрэглэл олгож, ийнхүү эргэх холбоотойгоор ажиллаж байгаа юм байна. Тодруулбал “Нарантуул” группын захирал, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул Баянзүрх дүүргийн 11,20,23,28-р хорооны иргэдэд Солонгос улсаас захиалан авчирсан, сайн чанарын хувцас тараасан. Тиймээс иргэд хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ үед хүүхдүүдэд нь болон өөрт нь шаардлагатай байсан хувцасаар хангаж өгч байгаад ихэд баярлаж буйгаа илэрхийлж байв.
Г.Наран
-
1
-
2
-
3
-
4
-
5