УИХ-ын нэр бүхий гишүүд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр хуулийн төсөл боловсруулжээ.
Тодруулбал, С.Чинзориг, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын арван гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн НДШ-ийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж тус хуулийн төсөлд санал авах саналаа Монгол улсын Засгийн газрын тэргүүнд хүргүүлжээ. Манай улсын ДНБ-ний 10 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажилчдын 50 орчим хувийг эзэлж байгаа юм.
ҮСХ, болон НДЕГ-аас авсан дүн мэдээнээс үзвэл малчдын 10 орчим хувь нь, ХХЭ-ийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна.Энэ байдал цаашид үргэлжилбэл тэдний нийгмийн баталгаа нь алдагдах сөрөг үр дагавартай байна.
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар
– Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа тасралтгүй төлж өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүснэ.
– Шилжилтийн хүнд үед нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, ХХЭ-ийн тухайд энэ хууль хэрэгжсэнээр ирээдүйн нийгмсийн баталгаа нь сайжрах чухал ач холбогдолтой юм.
С.Чинзориг нарын УИХ-ын 10 гишүүний санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлиийг нөхөн төлөх тухай хууь зэрэг хуулиудад бүрэн нийцэж байгаа бөгөөд малчид, ХХЭ-ийн нийгмийн баталгаа болсон, тэдний хүсэн хүлээсэн хууль болж байгаа юм.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn