Comment.mn

Англи хэлийг бие даан сурах цогц хичээлүүд худалдаанд гарчээ

Магадгүй та аль хэдийн English for everyone бие даан англи хэл сурах номын тухай сошиал медиа болон мэдээллийн хэрэгслүүдээс харсан байж болно. Харин амжаагүй байвал цааш үргэлжлүүлэн уншихыг зөвлөе. English for everyone бие даан англи хэл сурах ном нь DK publishing-аас гаргаж буй, Монсудар хэвлэлийн газрын Монголд танилцуулж буй шинэхэн ном юм. Уг ном нь бүх насны хүмүүс хялбар бөгөөд найдвартай аргаар англи хэл эзэмшихэд зориулсан ном билээ. Мэдээж бие даан сурах гэдэг утгаараа бусад номоос нэлээд ялгаатай.

“English for everyone

– Хүн бүрт зориулсан англи хэл” ном нь анхан 1, анхан 2, дунд, ахисан зэрэг дөрвөн шатаас бүрдэх ба, шат бүр нь дүрмийн ба дасгалын номтой Дүрмийн номыг дотор нь бүлэг, хэсгүүдэд хуваасан учир ажиллахад тун амархан гэсэн үг.

Бүлэг бүрийн бүтцийн хувьд: дүрмийн жишээ англи хэлээр + тайлбар Монгол хэлээр, жишээн дээр тайлбарласан өгүүлбэрийн бүтцийн задаргаа, бататгах нэмэлт жишээнүүд, олон төрлийн дасгалууд, мөн шинэ үгс. Дүрэм, шинэ үг, жишээ бүгдийг ойлгоход ямар ч хүндрэлгүй болгох үүднээс тайлбарын хажууд зурагт дүрслэлүүд ашигласан байгаа. Сурах бичгийн дагуу ажиллахад багшийн зааваргүй бол ойлгоход бэрх учир бие даан хичээллэхэд хүндрэлтэй байдаг.

Харин энэ номд бүхий л шаардлагатай дүрмийг ойлгомжтой байдлаар тайлбарласан ба сурч хичээллэхэд маш энгийн бөгөөд сонирхолтой хэлбэртэй. Ажиллах дасгалууд нь мэдээж бичих, ярих, унших, сонсох зэрэг үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн хэлбэртэй байгаа. Шинээр сурсан дүрмээ ойлгож бататгах, мөн бичих, унших чадвараа сайн хөгжүүлэхийн тулд олон сонголтуудаас зөв хариултыг сонгох, хоосон зайг тохирох үгээр нөхөх, үнэн эсвэл худал хариултыг сонгох, зургийг хараад шинээр сурсан үгээрээ нөхөх, өгүүлбэрийн эхлэлийг зөв төгсгөлтэй нь холбох, харин ярих ба сонсох чадварыг сайжруулахын тулд дуут бичлэг сонсоод асуултад хариулах, эх уншаад асуултад хариулах, өгүүлбэрийн алдааг засан бичих, хүснэгт ашиглан өгүүлбэрүүд зохиож чангаар хэлэх, түүнчлэн үгийн сүлжээ бөглөх зэрэг сонирхолтой дасгалуудтай.

Номын хамгийн чухал нэг давуу тал нь дүрмийн жишээнүүд, шинэ үгс ба бүх төрлийн дасгалууд доторх өгүүлбэрүүдийг вэбсайт болон апп дээрээс цэвэр англи аялгаар үнэгүй сонсох боломжтой нь юм.

Дасгалын ном нь дүрмийн номын хичээлүүдийг даган, илүү сайн бататгах зорилготой зөвхөн дасгалууд агуулсан ном. Дасгалын хэлбэрүүд дээр дурдсантай ижил бөгөөд мөн бүх сонсох материалыг вэбсайт болон апп дээрээс олох боломжтой. Бие даан сурах ном учир бүлэг бүрийн төгсгөлд шалгуур хэсэгтэй бөгөөд энэ нь өөрийнхөө тухайн бүлгийн зорилго бүхий зүйлсийг хэр сайн сурснаа тэмдэглэж хянахад зориулагдсан юм. Мөн 4-5 бүлэгт нэг удаа өмнөх сурсан зүйлсээ дахин давтах хэсэгтэй учир энэ нь шинэ мэдээлэл дунд төөрөхгүй, харин мэдлэгээ улам бүр бэхжүүлэхэд тусална

.Англи хэлийг анхлан сурч байгаа бол анхан 1 шат, харин суурь мэдлэгтэй бол анхан 2 шатаас эхлэн хичээллэж болно. Хичээлийн агуулга нь CEFR буюу олон улсын хэлний чадварыг үнэлэх стандартад нийцсэн бөгөөд уг ном бүрийн арын нүүрэнд англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын ямар оноонд хүргэхийг харуулсан байгаа.

Та энэхүү номыг Интерном дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.