Comment.mn

Ус зайлуулах хоолойг үтэр шийдэхгүй бол ХОТ УРСЛАА

Ойрын өдрүүдэд хэт халж байгаа. Өчигдөр түр зуурын бороотой гэж ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн. Гэвч бороо орох шинжгүй нартай өдөр налайж байлаа.

Харин гэнэт усархаг бороо асгах нь тэр. Нийслэл хотод хорооллын модны 2-т мөндөр ширүүхэн орсон бол халдварт, офицерт ус ихтэй бороо 30 минут хувин хувингаар ус цутгаж буй мэт ихээхэн усархаг оров. Гэтэл зарим газар нь шиврээ бороо оржээ.

Жоохон бороо асгахарад л явган хүний зам нь усанд автдаг хот. Тэгвэл өчигдрийн “түр зуур”-ын борооноор автозам нь хүртэл үерт автаж, жолооч нар ихээхэн хохирол амсав. Үүнээс харахад нийслэл хот байгалийн гамшигт үзэгдэлд бэлэн биш байгааг тодоос тод харж болохоор байна. Учир нь бүх зам талбай усанд автсан.

Бороо зогсоод 20 минут болсон ч ус зайлуулах хоолойгоор явган хүний замын үерийн ус зайлагдаагүй. Тэр бүү хэл багасаа ч үгүй. Тэгэхээр ус зайлуулах хоолой хэт цөөн мөн автозам нь тэгш хэмд баригдаагүй нь улмаас тэр чигтээ үерт автахард хүргэж байгаа. Тухайлбал, 13-р хорооллоос халдвартын автобусны буудал руу урууддаг автозам, явган хүний зам нь тэр чигтээ үеэрт автсан. Хүмүүс гол туулж байгаа мэт гутлаа тайлан гаталж явсан. Тэгэхээс ч өөр гарц Нийслэлд алга.

Ус зайлуулах хоолойны асуудлаа хурдан шуурхай шийдэхгүй бол Иргэд чинь битгий хэл Нийслэл хот чинь үеэрт урслаа. Хотын мээр ажлаа хүлээж аваад удаагүй байгааг бид мэднэ. Гэхдээ шуурхай ажиллахгүй цаг хэдийнээ иржээ. Өвөл нь мөстсөн замаар, зун нь үерт автсан замаар Нийслэлийнхэн зорчсоор хэдэн жилийг үдэх болж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.