Comment.mn

САЙДУУДЫН МАРАФОНД ИЙМ ШИНЭ ХҮМҮҮС НЭМЭГДЖЭЭ

Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар өнөөдрийг хүртэл бүрэн ам бүлээрээ бүрдэж чадаагүй байна. Гэсэн ч анхны хуралдаанаа маргааш хийхээр болсон байна. Харин энэ долоо хоногт Засгийн газрын үлдсэн дөрвөн сайдыг тодруулж УИХ-аар батлуулснаар 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ завсарлах юм.

Харин нэрийг нь эргүүлэн татсан Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор сүүлийн хэд хоног Төрийн ордноор гүйдэлтэй байсаар…

Мэдээж сайдын суудлаа алдсан нөхдүүд ямартай ч албан тушаалтай үлдэхийн төлөө зүтгэх нь ойлгомжтой. Харин ор гарсан 4 суудлын төлөө ширүүхэн марафон өрнөж байгаа. Өчигдөр оройны байдлаар нэр дэвшигчдийн прогнозод нэлээд өөрчлөлт оржээ.

Эрчим хүчний сайдад өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан Т.Энхтайван, УБЦТС-ний дарга асан Ч.Саранжав нарын нэр үлдээд байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайдад тус яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Баяртын нэр орж иржээ. Түүнийг Гаалийн Баатарын эхнэр бөгөөд  мөн л өмнө яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын суудлын төлөө өрсөлдөж байсан юм.

Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яригдаж байна. МАН АН-тай хамтарч засгийн газар байгуулах үед тус яамны сайдаар богино хугацаанд ажиллаж байсан. Эндээс харахад МАН-ынхан давхар дээлтэй сайд нарын тоог нэмэгдүүлэх магадлалтай. Тэдний хэн нь мэргэжлийн гэх Засгийн газарт орж ажиллах нь энэ долоо хоногтоо шийдэгдэнэ.

Б.Ургамал

Эх сурвалж: Ardchilal.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.