“Слава”-гийн хүүхдийн будаанаас өт гарсан талаар ээжүүд цахим хуудаснаа постолж бусдадаасэрэмжлүүлэг хүргэж байдаг. Тэгвэл өнөөдөр Наранбат Нямдэлэг нэртэй цахим хуудас хэрэглэгч “Хүүхдийн будаанаас шавьж гарсан” талаар дуулгалаа.
Монголчууд хүүхдээ бор хоолонд оруулахаасаа өмнө хүүхдийн будаа өгдөг. Гэтэл хамгийн их эрэлттэй “Слава”-гийн хүүхдийн буюу кашнаас өт, шавьж гарсаар байвал хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь насыг нь хэн хариуцах болж байна.
Манай улсад хүнсний аюулгүй байдлыг талаар яригдаж, хяналт шалгалтаа хийдэг ч энэ мэтээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд худалдаалагдсаар байгаа нь харамсалтай. Энэхүү бүтээгдэхүүнийг шалгах, хянах газар нь анхааралдаа авч ажиллах биз ээ.
О.Ариун