Comment.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалаа дуусгаж, нутаг буцлаа

Untitled йййй чбббб

БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэгийн  Монгол Улсад хийсэн  албан ёсны айлчлал өндөрлөж өнөөдөр дууслаа.

Тэрээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцсоны дараа албан ёсны айлчлалаа эхлүүлсэн билээ. Пак Гын Хэ албан ёсны хэлэлцээр хийх үеэрээ“Баярлалаа. Юуны өмнө АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна” гэсэн юм.

1-4-768x512-600x400

Мөн тус айлчлалын хүрээнд Байгаль орчин, Боловсрол Соёл Шинжлэх ухаан , Эрүүл мэнд, Спорт, Эрчим хүчний салбарт баримт бичгийг байгуулав. БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалт хийсэн билээ. Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

600x600

DSC_2941

f7905863ed60c92ddae2850dab20615a

Пак Гын Хэ Монгол, Солонгосын бизнес форумд оролцсоноор айлчлал нь өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа.  Түүний холбогдох албаныхоо дөнгөж сая “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас үдэн гаргалаа.

Untitled өбөөөа

Г.Нараа

Ugluu-logo-7

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.