Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийнэ. Өнөөдрийн чуулганаар шинэ гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Анхдугаар чуулганы хамгийн ахмад гишүүн даргалдаг ёстой. Тиймээс анхдугаар чуулганыг МАН-ын гишүүн Ч.Улаан даргалж явуулна. Тэгвэл чуулганы танхимын суудлыг хуваарилалтыг өөрчилсан байна. Тодруулбал, олонх болсон намын гишүүд чуулганы танхимын зүүн жигүүрт, харин цөөнх болсон намын гишүүд баруун жигүүрт суухаар тооцон суудлыг засчээ.
Б.Болд