Comment.mn

Дизайнер А.Түвшинзаяагийн бүтээлүүд дэлхийн зах зээлд гарлаа

Монгол улсын “Гоёл” наадмын шилдэг залуу дезайнер, ОХУ-н Этно Эрато-2015 Үндэсний хувцасны наадмын дэд шагналт А.Түвшинзаяагийн өдөр тутмын зуны коллекц Хятад улсын зах зээлд нэвтэрчээ.

Түүний урласан бүтээл энэ сарын 01-ний өдрөөс эхлэн худалдаанд гарч эхлэв.  Монгол хэв маягийг өнгө донжийн тохируулан өвөрмөцөөр урлажээ. Орчин үеийн шийдлээр чөлөөтэй, дэгжин загваруудаа дэлхийн хамгийн том зах зээлд гаргаж байгаа нь бахархууштай юм.

Залуу загвар зохион бүтээгч А.Түвшинзаяагийн шинэ коллекцийг 2016 оны “Мисс Монголиа 2013”, “Манжуурын мисс 2014”-ийн ялагч, Дэлхийн мисс (Miss world) 2015 оны Монгол улсаас амжилттай оролцсон Мисс Н.Ану амилуулсан байна.

Талын монгол хатадын орчин үеийн загварыг энд дарж үзэх мөн захиалах боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.