2016 оны сонгуульд Ардчилсан намаас А.Сүхбат аварга Төв аймагт олонхын санал авч ялалт байгуулсан билээ. Тэрбээр өнөөдөр УИХ-ын сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнд баталгаажуулсан түр үнэмлэхээ гардан авчээ. А.Сүхбат аварга энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичихдээ “Төрсөн нутгийнхаа зон олон, төр түмнийхээ итгэлийг хүлээж 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсныг маань баталгаажуулж сонгуулийн ерөнхий хорооноос түр үнэмлэх гардуулан өглөө. Энэ цаг мөчид та бүхэндээ талархаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Итгэлийг тань алдаж сэтгэлийг тань сэвтээхгүй нь төлөө тууштай зүтгэх болно баярлалаа…
Энэ цаг мөчид та бүхэндээ талархаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Итгэлийг тань алдаж сэтгэлийг тань сэвтээхгүй нь төлөө тууштай зүтгэх болно баярлалаа…” гэсэн байна.
Г.Наран