Comment.mn

Улстөрийн хамгийн залуу хүчин Д.Гантулгад итгэл хүлээлгэж амжилт хүсье

    2016 оны УИХ-ын сонгууль ширүүхэн өрнөж өнөөдөр нэгдсэн дүнгээ гаргалаа. Энэхүү дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж АН ялагдал хүлээлээ. Тэгвэл энэ жилийн сонгууль өмнөх сонгуулиудыг бодвол шинэ залуу үеийн төлөөлөлүүд илүү идэвхитэй оролцож, урлаг соёл спортын салбарыхан ууган улстөрчдийг хол хаяж гарч ирсэн нь илүү сонин содон байлаа. Тэр дундаа энэ удаагийн сонгуульд хамгийн залуу улстөрч МАН-ын намаас Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшсэн 29 настай Д.Гантулга байсан юм.

   Тэрээр энэ удаагийн сонгуульд 5735 хүний санал авч УИХ-ын хамгийн залуу гишүүнээр тодорлоо. Түүнийг Монголдоо өндрөөр үнэлэгддэг лектор, МАН-ын хамгийн залуу гишүүн хэдийн ч намд ажилласан түүх нь харьцангуй удаан, МАН ялагдал хүлээсэн цаг үед ч НАМОХ-ыг чамгүй сайн удирдан чиглүүлэгч байсан гэдгийг олон хүн мэднэ.

   Ийнхүү тэрээр залуу хүний хөдөлмөрч зан, тууштай байдал, эх орноо гэсэн зүтгэлийнхээ хүчээр улстөрийн лидерүүдийг ялж 2016 оны УИХ-ын хамгийн залуу гишүүнээр сонгогдлоо. Түүний ирэх дөрвөн жилд хийх ажил үйлс, мэргэн сонголт нь онож ард түмний амьдралд өөрчлөлт хийх томоохон төлөөллүүдийн нэг болно гэдэгт итгэл хүлээлгэж амжилт хүсье.

  • Эхнэр Оюунбилэг, охин Гоо Анир

  • 2

    Эхнэр Оюунбилэгийн хамт

  • 3

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.