Comment.mn

Хувьцааны мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

1461049875_1072

Монгол улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авахаар болж, иргэд энэ сарын 13-ны өдрөөс арилжааны банкуудад хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтээ гаргаж эхлээд байгаа.  Одоогийн байдлаар нийт 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авснаас долоо хоногийн дараа тухайн иргэний дансанд гурван хуваан олгох мөнгөний эхний 100 мянган төгрөг шилжин орно гэж албаныхан мэдээлж байсан. Үүний дагуу өнгөрөгч даваа гаригт хүсэлт гаргасан иргэдийн мөнгө маргааш дансанд нь орох учиртай. Уг 300 мянган төгрөгийг долоо хоногийн зайтай 100 мянгаар хуваан олгох болсон нь зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулан, инфляци хөөрөгдөхгүй байх зорилготой аж. Хувьцаа худалдах үйл явцыг албаныхны зүгээс байнгын үргэлжилнэ хэмээн мэдээлсэн тул арилжааны банкинд хандан маягтаа бөглөж  амжаагүй иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.

Түүнчлэн иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан эсэх мэдээллийг арилжааны банкууд мессежээр илгээхээр зохицуулалт хийжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.