Comment.mn

Америкийн цагдаагийн шүднээс харь гарагийн чип илэрчээ

АНУ-ын цагдаа Уолли Хансон шүдний эмчид үзүүлсэн биш цочролд оржээ.Шүд хорхойтчих шиг боллоо гэжэмчид үзүүлж, тэгээд түүний шүдний рентген зургийг авсан байна. Зураг өвчтөн, эмч хоёрын аль алиных нь гайхашралыг төрүүлжээ. Юу гэвэл, Хансоны шүд хорхойтсон биш, харин хачирхалтай нэгэн төхөөрөмж шүдэнд нь байж.Эмчийн хэлснээр,өмнөх үзлэгийн үеэр өвчтөний шүдэнд ийм зүйл байгаагүй гэнэ. Өөрийнх нь шүдэнд гадны зүйл яажорсныгөвчтөн өөрөө ч мэддэггүй байна.Чөлөөнд гарсан цагдаа Холбооны мөрдөх товчоонд хандаж,шүүх эмнэлгийн бүхий л шинжилгээ хийлгэжээ.

Гарал үүсэл нь тодорхойгүй дамжуулагч төхөөрөмж түүний шүдэнд байгаагшинжээчид хэлсэн байна.Энэ төхөөрөмж тайлж унших аргагүйкодлосон дохио дамжуулдаг аж.Холбооны мөрдөх товчооны ажилтнуудмикрочипийг шүдний хамт авах гэсэн ч,уг төхөөрөмж нь өвчтөний мэдрэлийн төгсгөлтэй холбоотой байж таарчээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, тийнхүү шүдийг авсан нөхцөлд төхөөрөмж шууд ажиллагаагүй болох тийм байдлаар түүнийг суулгасан аж.

Бичил дамжуулагчийн өгч байгаа дохиог тайлж унших аргагүй гэнэ. Холбооны мөрдөх товчоо одоо болтол ингэж чадаагүй бөгөөд энэ чип Хансоны шүдэнд хэрхэн орсон нь ч бас тодорхойгүй байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.