Comment.mn

“Эрдэнэс Таван толгой” ХК-ий хувьцааг засгийн газарт худалдах хүсэлтэй иргэдийн анхааралд

7dku7u1d0vfv68ke8psrjiiup1

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙ ХУВЬЦААГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХУДАЛДАХ ХҮСЭЛТИЙГ ГОЛОМТ БАНКНЫ САЛБАРУУДАД БҮРТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ТА ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА БОЛ ДАРААХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ.
Хувьцаа худалдах хүсэлт ХЭРХЭН гаргах вэ?
– Голомт банкны аль ч салбарт хандан бүртгүүлэх боломжтой
– Цахим үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирэх шаардлагатай
– Та өөрийн эзэмшдэг Голомт банкны бүх төрлийн харилцах, хадгаламжийн дансаа бүртгүүлж болно
– Хэрэв та Голомт банкинд дансгүй бол шинээр ХУВЬЦАА ХУДАЛДСАН МӨНГӨ ХҮЛЭЭН АВАХ ДАНС нээлгээд бүртгүүлнэ.
Хувьцааны төлбөр таны дансанд ХЭЗЭЭ орох вэ?
– Засгийн Газрын тогтоолын дагуу энэхүү бүртгэлийг хийлгэснээр та эзэмшиж буй 1072 хувьцааныхаа 30% буюу 322 ширхэгийг нэг бүрийг нь 933 төгрөг, нийт 300,426 төгрөгөөр худалдах эрх үүсэх юм.
– Хувьцаа худалдсан мөнгө хүсэлт гаргасан өдрөөс хойш долоо, долоо хоногийн давтамжтай 3 хуваагдан таны бүртгүүлсэн дансанд орорх бөгөөд та мөнгөө интернэт банк, карт, АТМ зэргийг ашиглан хүссэн хэлбэрээр авах боломжтой.
Ямар ШААРДЛАГУУДЫГ хангасан байх вэ?
– Банканд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
– Эрдэнэс таван толгой ХК-ий 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг байх
– Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх
Хүний хөгжил сангаас урьд нь 1.0 сая төгрөг авсан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахгүй.
ХААНААС мэдээлэл авах вэ?
– Голомт банк таны цахим үнэмлэхийг үндэслэн хувьцаа худалдах эрх үүссэн эсэх, иргэний бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсэхийг шалгаж аливаа зөрчилгүй тохиолдолд бүртгэл хийх болно.
– Хэрэв таны иргэний бүртгэл зөрүүтэй тохиолдолд Та өөрийн харъяа Улсын бүртгэлийн газарт очиж мэдээллээ засуулсаны дараа банкинд хандан бүртгэл хийлгүүлнэ.
– Хэрэв танд хувьцаа худалдах эрх үүсээгүй бол харъяа аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандан асуудлыг тодруулах шаардлагатай.
– Та эзэмшиж буй хувьцааны тоо болон бусад мэдээллийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК”-ийн NET.SCHCD.MN/REGISTRATION вэб сайтаас авах боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.