Дэлхийн улс орнуудад сонгуульд оролцоогүй иргэддээ ямар хариуцлага ногдуулдаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн хамгийн анхны ардчилсан улс гэгддэг Грек улсад сонгууль болох өдөр хэрвээ гадаадад зорчих болвол, явахаасаа өмнө саналаа өгөх ёстой байдаг байна. Хэрвээ сонгуульд оролцоогүй бол баривчлах ял болон 1 сараас 1 жилийн хугацаатай ял авах буюу албан тушаалаа алдах хүртэл ял шийтгэлтэй байдаг аж.
Бельги улсад хүндэтгэх шалтгаангүйгээр сонгуульд оролцоогүй бол эхний удаа 50 еврогоор торгодог ажээ. Харин 2 дах удаагаа ийм явдал давтагдвал 125 еврогоор торгодог байна. 4 дэх удаагаа сонгуульд оролцоогүй бол сонгох эрхээ 10 жилээр хасуулж ,төрийн байгууллагад ажиллах ямар ч эрхгүй болдог аж.
Европын орнуудаас гадна ийм төрлийн торгууль, ял шийтгэлийг Итали, Герман, Австри, Кипр, Люксембург зэрэг орнуудад мөн авч хэрэгжүүлдэг ажээ. Эдгээр орнуудад иргэнийхээ үүргийг биелүүлээгүй тохиолдолд 25-70 еврогоор торгодог хуультай юм байна.
Африкийн орнуудад ардчилал гэдэг нь өөрийн гэсэн онцлогтой байдаг аж. Бас хар мөртэй гэнэ. Жишээ нь Төв Африкийн Бүгд Найрамдах улсад сонгууль явагдах үеэр ёслолын шинжтэй олон арван аллагуудыг гүйцэтгэдэг ажээ. Нэр дэвшигчид “вуду” хэмээх бөөг хөлсөлж ,тэр нь хар хорын бурханд хүний цусаар өргөл өргөж ,ингэснээрээ тухайн нэр дэвшигч сонгуульд ялна гэж үздэг байна. Харин Либери улсад олон жил иргэний дайн дэгдэж ,өнөөг хүртэл зогсоогүй байдаг. Тус улсын хээрийн цэргийн нэгэн захирагч Чарьлз Тейлор сонгуульд оролцох үедээ эсрэг талын нэр дэвшигчээ заан: Тэр миний аав ээж хоёрыг алсан. Тийм учраас би түүний төлөө саналаа өгнө гэж хэлсэн байна. Түүнийг ингэж хэлсний дараа нэр хүнд нь огцом өсөж тэрээр 75 хувийн саналаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чаджээ.
Аргентинд сонгуульд оролцоогүй тохиолдолд 20-200 ам долларын торгууль ноогдуулдаг аж . Үүний зэрэгцээ улсаас 3 жил төрийн албанд ажиллах эрхийг хасдаг ажээ.
Австралийн иргэд 1924 эхлэн сонгуульд оролцжээ. Тус улс сонгуульд албаар оролцоогүй тохиолдолд 13 австрали доллараар торгодог юм байна. Гэхдээ торгуулахгүйн тулд тухайн иргэн өөрийн шалтгаанаа үнэн зөвөөр баталгаажуулсан албан ёсны мэдэгдэх хуудас явуулах ёстой аж. Гэхдээ энэ улсын иргэд сонгуульдаа 90 хувийн ирцтэй оролцдог гэнэ.
АНУ-ын Нью-Мексико муж сонгууль явуулах өвөрмөц тогтолцоотой ажээ. Хэрвээ 2 нэр дэвшигч хайнцсан тохиолдолд мөрийтэй тоглож асуудлаа шийдвэрлэдэг аж. 1998 онд тус мужийн хоёр эрхэм хотын даргын төлөө сонгуульд өрсөлдөж тэнцэн ,нэг нь нөгөөтөйгөө покер тоглож, хожин хотын дарга болсон байна.
Пакистан улсад сонгуульд албан ёсоор оролцоогүй тохиолдолд, хамгийн бага шийтгэл нь 60 ам доллар байдаг бол ,харин санаатайгаар сонгуульд оролцохоос зайлсхийсэн бол 5 жилээр цөллөгт явуулдаг ажээ.
Эх сурвалж: 24tsag.mn